Валютын захад 52 сая юань нийлүүллээ
Төвбанкнаас зохион байгуулдаг гадаад валютын дуудлага худалдаа болж, арилжааны банкууд ам.доллар, юань худалдан авах санал тавьсан байна. Хэлцэл ёсоор банкуудад нэгжийн 1436.8 төгрөгийн хаалтын ханштайгаар 23.8 сая ам.доллар худалдав. Харин 233.4 төгрөгийн хаалтын ханштайгаар 52 сая юань худалдлаа.
Энэ удаа банкууд валютын своп хэлцлээр 102 сая ам.доллар худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк 100 хувь хүлээн авч, валютын захад нийлүүлэв. Монголбанк валютын дотоодын захад оролцогчдод аливаа мэдээллийг нээлттэй хүргэх бодлого хэрэгжүүлдэг. Энэ нь валютын захын тогтвортой байдал, төгрөгийн ханшид огцом хэлбэлзэл үүсгэхгүй байх зорилготой юм.
Д.Амар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ