Усанд унагасан утсаа аврах зургаан алхам

Утсаа усанд унагах нь бидний дунд нийтлэг тохиолддог зүйл. Чамгүй үнээр авсан утсаа эвдэлнэ гэдэг хүсээд байх зүйл биш шүү дээ. Гэхдээ цаг алдалгүй арга хэмжээ авбал хохиролгүй үлдэх боломж бий.

Дараах алхмууд таны усанд унасан утсыг аврах болно.

1. Маш түргэн уснаас гарга

Унагачихаад “яана аа” гэж зогсохын оронд маш хурдан хугацаанд утсаа уснаас гаргаж аваарай. Усанд удаан байх тусам гар утас чинь эвдрэх магадлал ихэсч, утсаа аварч чадахгүй болж магадгүй. Гэхдээ гар чинь аюулгүй байх нөхцөлд шүү дээ. Дараа нь утсаа унтраагаарай.

2. Хуурай алчуур, цаас ашигла

Дараагийн чухал алхам бол эхлээд гадаргуугийн усыг түргэн хугацаанд хуурай алчуур эсвэл цаасанд шингээж хатаах. Мөн хүрэх боломжтой хэсгүүдийнхээ усыг шингээж аваарай.

3. Баттерейг нь салга

Баттерейг түргэн хугацаанд салгах нь маш чухал байдаг. Учир нь эрчим хүчний эх үүсвэр устай нийлэх юм бол маш муу нөлөө үзүүлдэг. Мөн баттерейний тагийг салгасан чигт нь байлгаарай.

4. Сим картаа салга

Мэдээж өөрийн сим картыг эвдэхийг хүсэхгүй байгаа бол дараа нь сим картаа салгах нь зөв алхам байх болно. Тэгээд утсаа бүрэн хаттал далд хийгээрэй.

5. Цагаан будаанд хий

Утасны гүнд байгаа чийгийг хатаахын тулд хамгийн багадаа 24 цагийн хугацаанд хуурай цагаан будаанд хийдэг. Ингэвэл эвдрэх магадлал бүр багасна. Энэ хугацааны дараа таны утасны эд анги бүрэн хатдаг. Энэ бол практикаар шалгарсан хамгийн шилдэг арга шүү.

6. Утсаа асаа

Цагаан будаанд хийсэн утсаа гаргаж ирээд шалгаж үз. Хангалттай хатсан гэж бодож байвал асааж болно. Мөн унтрааж асаагаад утасны чинь үйл ажиллагаа, дэлгэц, функц зэрэгт асуудал байгаа эсэхийг нягтлаарай.

Та энэ аргыг зөвхөн гар утас гэлтгүй өөр бусад ухаалаг төхөөрөмжинд ашиглаж болно.
Эдгээр хялбар аргыг та мэдсэнээр мөнгө, цаг заваа хэмнэхийн зэрэгцээ гэнэтийн азгүйтэл тохиоход стрессдэхгүй байхад тусална.

Эх сурвалж: medeelne.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин