Байнга компьютерийн дэлгэц ширтэж эсвэл утсаа оролдож суудаг хүмүүст зориулсан нүдний дасгалууд

Дэлхий дахинаа алдаршсан нүдний эмч, доктор Юджин Брэбхемийн боловсруулсан нүд чилж хараа муудахаас сэргийлэх дасгалуудыг өдөр тутам хийж байгаарай.

Нүдээ хөдөлгөхНүдээ аль болох удаанаар дээш-доош 6 удаа, зүүн-баруун тийш 6 удаа хөдөлгөнө. Тэгэхдээ нүдэндээ өртөх бүхнийг харахыг хичээгээрэй.Гараараа жин тавих

Нүдээ аниад гүнзгий амьсгал. Хоёр алгаа хооронд нь халуу оргитол үрж байгаад нүдэндээ нааж 10 хүртэл аажмаар тоолно.

Нүдээ эргэлдүүлэх

Хүүхэн хараагаа цагийн зүүний дагуу 4 удаа, эсрэгээр 4 удаа эргэлдүүлнэ. Аажмаар, нүдэндээ өртсөн бүхнийг ажиглангуутаа хийнэ.

Хумсаа харах

Нэг гараа урагш сунгаж эрхий хуруугаа гозойлгоод хумс руугаа харна. Дараа нь 10 удаа хуруугаа яаралгүй хамартаа ойртуулж, холдуулна. Хумснаасаа нүд салгалгүй дагаж хараарай.

Нүдээ аних

Төгсгөлд нь нүдээ сайтар аниад 5-6 секунд болно. Дараа нь нүдээ огцом нээнэ. Энэ дасгалыг 10 удаа хийгээрэй.

Эх сурвалж: viva.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин