Фэйсбүүкийн тусламжтайгаар ихэр дүүгээ олжээ

Таван настайдаа үрчлэгдсэн ихрүүд 21 жилийн дараа фэйсбүүкийн тусламжтайгаар уулзсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэд 1987 оны аравдугаар сарын 22-ний өдөр Өмнөд Солонгосын Бусан хотноо мэндэлжээ. Ихрийн нэг нь Лондон хотод амьдардаг бол нөгөө ихэр нь Нью Жерсид амьдардаг байжээ. Өнгөрсөн жил Лондонд амьдардаг Саманта Футерман фэйсбүүктээ “Би ихэр. Тэр надтай маш адилхан. Биднийг амьдралын эрхээр салгасан. Найзууддаа хандаж хэлэхэд “Надтай адилхан хүнтэй тааралдвал заавал холбогдоорой” хэмээн бичжээ.

Саманта Футерман “CNN”агентлагт “Би дээрх үгийг нэг жилийн турш фэйсбүүктээ байршуулсан. Тэгтэл нэг өдөр миний зураг дор “Надтай ямар адилхан юм бэ” гэж бичсэн пост байхыг харсан. Тэр дор нь зургаа над руу явуулахыг хүссэн. Юу болсон гээч. 21 жилийн өмнө салсан ихэр минь байсан. Би нүдэндээ ч итгэж чадаагүй. Ихэр минь надад сүүлийн 10 жилийн хугацаанд авахуулсан зургаа явуулахад л“Дүүгээ олчихлоо” гэдэгт бүрэн итгэсэн. Би өнгөрсөн жил Өмнөд Солонгосын “KBS”телевизийн “Мөнхийн үнэн” нэвтрүүлэгт оролцож, ихэртэйгээ уулзахыг хүсч буйгаа илэрхийлсэн” гэж ярьжээ.

Харин Нью Жерсид амьдардаг Анайс Бордиер “Сургуулийн найзууд минь надтай адилхан эмэгтэй “Ихэр дүүгээ хайж байна” гэсэн. Чи арай ихэр юм биш биз” гээд л ам уралдаад асуусан. Би эгчийнхээ үгийг уншаад тэр дор нь хариу бичсэн” гэжээ.

Ихрүүд одоо Лондон хотноо хамт амьдарч байгаа гэнэ. Тэднийг уулзсны дараа фэйсбүүк сайтыг үндэслэгч Марк Зукерберг “Олон нийтийн сүлжээ заримдаа ямар ч утга учиргүй байдаг. Өнөөдөр би фэйсбүүкээрээ бахархаж байна. Хэрвээ фэйсбүүк байгаагүй бол тэд уулзахгүй байсан” гэсэн байна.

Г.Солонго

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин