Х.Баттулга ОУЖБХ-ны Бодлого хэрэгжүүлэх зөвлөлийн захирлаар томилогдлоо
Олон улсын жүдо бөхийн холбооны Бодлого хэрэгжүүлэх зөвлөлийн захирлаар Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга томилогдлоо.
IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооны Удирдах зөвлөлийн хурлаар ийнхүү шийдвэр гаргасан байна.
Манай жүдо бөхийн тамирчид дэлхийд чансаагаараа тэргүүлж, тэмцээн уралдаануудад амжилттай оролцсон амжилт нь манай орны жүдо бөх хөгжиж, чадваржиж байгааг илтгэж байгаа юм.
Ийнхүү Олон улсын холбоо манай улсын Жүдо бөхийн холбооны ажлыг үнэлж буй үнэлэмж хэмээн хүмүүс ойлгож байна.
Б.Заяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ