Бөхчүүд шүүхэд ханджээ
Говь-Алтай болон Хөвсгөл аймгуудын энэ жилийн баяр наадмын барилдааныг хүчингүйд тооцох шийдвэрийг Монголын үндэсний бөхийн холбооноос гаргасан. Учир нь аймгууд 512 бөх барилдуулсан нь “Үндэсний их баяр наадмын тухай” хууль, “Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийг зөрчсөн хэмээн үзэж байгаа юм.
Тус холбоо энэ тухайгаа мэдэгдэхдээ хүлээн зөвшөөрөхгүй бөхчүүд гомдол гаргах эрх нь нээлттэй гэж хэлж байсан юм. Энэ дагуу дээрх шийдвэрт зарим бөхчүүд гомдолтой байгаа тул шүүхэд ханджээ.
Тэгэхээр асуудал шүүхээр эцэслэн шийдэгдтэл бөхчүүд хуучин цол эрэмбээрээ барилдаж байхыг МҮБХ-ноос зөвлөсөн байна.
Н.Цэнгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ