Назарбаев дайн болж болзошгүй тухай битүү анхаарууллаа

Энэ сарын мягмар гаригийн 11-нд Нурсултан Назарбаев ард түмэндээ хандан мэндчилгээ дэвшүүллээ.

Урьд жилүүдэд иймэрхүү шинэ оны мэндчилгээг нэгдүгээр сард эсхүл хоёрдугаар сард хийдэг байсан юм.

"Ойрын жилүүд манай орны хувьд амаргүй байх болно. Энэ шалтгаанаар би урьдчилаад өөрийнхөө мэндчилгээгээр та бүхэндээ хандаж буйн учир нь шинэ оноос эхлэн бид юу хийх ёстой вэ гэдэгт байгаа юм" хэмээн Казахстаны тэргүүн тайлбарлаж байна.

"Би өөрийнхөө арвин их туршлагаараа ойрын жилүүдэддэлхийн даяарчлалын шалгуур ирэх агаад манай орныг ч тойрохгүй гэдгийг мэдэрч байна. Дэлхийн бүтэц өөрчлөгдөх болно.

Энэ шалгуурыг улс орон бүр тэсэн гарч чадахгүй. үүнийг хүчирхэг, нэгдэн нягтарсан ард түмэн, улс орнууд л давж гарах болно" хэмээн ерөнхийлөгчийнхөө хэлснийг Казахстаны хэвлэлүүд иш татаж байлаа.

Дэлхийн бүтэц өөрчлөгдөнө гэдэг бол ямар нэгэн байдлаар, магадгүй дайны улмаас улс орнуудын хил хязгаар өөрчлөгдөхийг хэлж буй болов уу. (орч)

Назарбаев Казахстаны шинэ эдийн засгийн бодлого "Нурлы жол" гэгчийг зарлаад байгаа юм.

"Ийм учраас л би ард түмэндээ 2015 оны шинэ жилийн мэндчилгээгээ өргөн барьж байна" хэмээн тэр хэлжээ.

Назарбаев Казахстан нь дэлхийн эдийн засгийн нэгэн хэсэг болсон орны хувьд дээр нь геополитикийн дарамтын төвд ойрхон байдаг улсын хувьд дэлхий дээр болж буй үйл явдал улс оронд нь сөргөөр нөлөөлж болзошгүйг онцлон тэмдэглэжээ.

"Энэхүү ярианд минь дурьдагдаж байгаа арга хэмжээнүүдийг 2015 оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн хэрэгжүүлэх хэрэгтэй. Бид сөрөг үр дагавар, нөлөөлөлард түмэнд хүчтэй дарамт болохгүйгээр мөн тэдний итгэлийг хөсөрдүүлэхгүй тулдзохион байгуулалтайгаар угтан хэрэгтэй. Бидэнд ийм туршлага бий шүү дээ" хэмээн ерөнхийлөгч хэлж байна.

Казахстан бусад орны алдааг давтаж болохгүйг сануулаад Үндэсний сангаас жил бүр 2015,2016 болон 2017 онуудад гурван тэрбум долларыг төсөвт оруулах заавар өглөө.

Дээрх мөнгөнөөс 70 тэрбум тенге ($386 гаруй сая доллар) ерөнхий боловсролын сургуулиудын их засварт, 20 тэрбум тенге ($110,5 сая) сургуулийн өмнөх насны хүүхдийн байгууллагад, 200 тэрбумаас доошгүй тенгег ($1,1 тэрбум) жил бүр байр орон сууцны дэд бүтцийг сайжруулахад, 100 тэрбум тенгег ($552 сая) жижиг, дунд бизнесийг болон томоохон үйлдвэрлэлүүдийг дэмжихэд , харин 24 тэрбум долларыг дэд бүтэц болон замын барилга байгууламжинд зарцуулах удирдамж өгчээ.

"Бид яг л ардын үгэнд гардаг шиг тоос манартал ажиллах ёстой" хэмээн Назарбаев уриалж байна.

Мөн тэрээр цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг бууруулахгүй хэмээн амаллаа. "Бид хямралын үеийг давж чадна, хямрал удаан үргэлжилдэггүй. Сайндаа л хоёр эсвэл гурав, таван жил болдог нь илэрхий шүү дээ. Гэхдээ цалин, тэтгэврийг бууруулахгүй, нэмдэггүй юмаа гэхэд энэ хэвээр нь хадгалаад гарчихна. Улс маань ч хөгжинө" хэмээн хэлснийг Tengrinews.kz сайт иш татлаа.

Мөн Назарбаев 2015 онд Казах гүрний 550 жилийн ойг тэмдэглэхийг бас санууллаа.

Тэрбээр залуу казахстанчуудад хандан үндэстэн, ястны эв нэгдлийг эрхэмлэхийг уриалж "урьд нь байдаг байсны нэгэн адил бүх казахстанчууд хоорондоо итгэлцэж, эв нэгдэлтэй байцгаая. Энэ бол бидний ирээдүйн түлхүүр" хэмээн уриалсан байна.

"Бид хэн нэгнийг алагчилж үзэлгүй, нэг нэгнийхээ хэл, соёлыг гадуурхахгүй байх тэгш эрх боломжийг өгч тогтвортой байдлаа бэхжүүлсэн. Бид энэ замаар л явах болно.

2015 он бол үндэснийхээ түүхийг, одоогийнхоо амжилтыг тэмдэглэх ойн баярын жил" хэмээн Назарбаев онцлон тэмдэглээд шинэ, хариуцлагатай түүхэн эргэлтийн үед гүн гүнзгий агуулгатай "Казахстан, зөвхөн урагшаа" гэсэн уриа гол зарчим маань байх болно гэдэгт итгэлтэй байна хэмээжээ.

Эх сурвалж: asiarussia.ru

Орчуулсан С.Майдар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин