Дөрвөн тамирчин алтан медаль хүртлээ

Тайландын Пукет мужид болж буй Азийн элсний спортын наадам энэ сарын 14-нөөс нээлтээ хийх ч тэмцээнүүд урьдчилсан байдлаар эхлээд байна.

Манай улсаас самбо бөхийн төрөлд өчигдөр зургаан бөх барилдсанаас дөрөв нь медалийн болзол хангаад байсан юм. Тэгвэл эдгээр тамирчид бүгд алтан медаль хүртсэн байна.

Эрэгтэйчүүдийн 68 кг-д хүч үзсэн ОУХМ Д.Төмөрхүлэг, 82 кг-ын жинд барилдсан Г.Түвшинжаргал нар болонэмэгтэйчүүдийн 64 кг-д барилдсан Т.Баттөгс, 72 кг-д хүч үзсэн Б.Сайнбуян нар эх орныхоо нэрийг өндөрт өргөн, алтан медалийн эзэд боллоо.

“Дур булаам нарны цацраг” уриатай Азийн элсний спортын наадамд 45 улсын 2645 тамирчин, 26 спортын 169 төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорьж байна. Монгол улсаас уг наадамд найман төрлөөр оролцох юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин