Азийн элсний наадмаас дөрвөн тамирчин медалийн болзол хангалаа
Тайландын Пукет мужид болж буй Азийн элсний спортын наадам энэ сарын 14-нөөс нээлтээ хийх ч тэмцээнүүд урьдчилсан байдлаар эхлээд байна.
Манай улсаас самбо бөхийн төрөлд өчигдөр зургаан бөх барилдсанаас дөрөв нь хүрэл медалийн болзол хангаад байгаа юм.
Эрэгтэйчүүдийн 68 кг-д хүч үзсэн ОУХМ Д.Төмөрхүлэг, 82 кг-ын жинд барилдсан Г.Түвшинжаргал нар медалийн өнгөө хувиргахаар дэвжээнд гарна. Мөн эмэгтэйчүүдийн 64 кг-д барилдсан Т.Баттөгс, 72 кг-д хүч үзсэн Б.Сайнбуян нар мөнгөн медалийн төлөө барилдах эрхтэй боллоо.
“Дур булаам нарны цацраг” уриатай Азийн элсний спортын наадамд 45 улсын 2645 тамирчин, 26 спортын 169 төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорьж байна. Монгол улсаас уг наадамд найман төрлөөр оролцох юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ