Талийгаач нөхрийнхөө хүүхдийг гурван жилийн дараа төрүүлжээ
Австралийн Кэти Элфар гэх бүсгүй өнөр өтгөн гэр бүлтэй болохыг хүсдэг байжээ.
Тэрээр 2007 онд Карим гэх эртэй танилцаж түүнийг ирээдүйн хүүхдүүдийнх нь аав мөн гэдэгт итгэн насан туршийн ханиараа сонгожээ.
Кэти “Би түүнтэй анх уулзахад их сандарч байсан. Үерхээд сар гаруйн дараа би хөл хүнд болж хүүтэй болохоо мэдээд Карим маш их баярлаж билээ” гэжээ.
Хосууд 2009 онд Оскар хэмээх хүүтэй болжээ.
Нөхөр Карим том хүү Оскарын хамтГэвч түүний нөхрийн нуруу их өвддөг болж шинжилгээ өгөхөд нугасны хорт хавдар гэсэн оноштой гарчээ.
Тэрээр энэ талаар “Түүнийг хавдартай гэдгийг мэдээд бид хоёул гүн цочролд орсон. Гэсэн ч би түүнийхээ хүүхдийг дахин төрүүлэхийг хүссээр л байсан. Тиймээс би Каримын эр эсийг хадгалж авч үлдэхийг хүсэж байгаагаа эмч нарт хэлэхэд тэд их гайхаж хүлээж авсан ч зөвшөөрсөн” гэжээ.
Кэтигийн хайрт нөхөр Карим 2010 оны арваннэгдүгээр сард өөд болжээ. “Түүнийгээ алдахад надад үнэхээр хэцүү санагдсан. Эсийг нь хадгалж авч үлдсэнээ би зөвхөн ээждээ л хэлсэн байсан. Учир нь хадмууддаа хэлэхээс айж байлаа. Гэтэл тэд маш баяртай хүлээж авсан” гэж Кэти “Woman’s Day” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хэлжээ.
Кэти үр тогтоолгож, нөхрөө өнгөрснөөс хойш гурван жилийн дараа буюу энэ оны хоёрдугаар сарын 7-ны өдөр удаах хүү Бьюгээ төрүүлжээ. “Түүнийг анх тэврэхэд би шууд л уйлчихсан. Учир нь тэр аавтайгаа маш адилхан харагдсан. Каримыг үгүйлэх гунигийг тэдний минь инээд хөөр, баясал үргээдэг юм” гэжээ.
Эх сурвалж: www.womansday.com.au
СЭТГЭГДЭЛ БИЧИХ