Засгийн газрын бодлогыг эсэргүүцсэн япон эр өөрийгөө шатаажээ

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэж байгаа Шинзо Абэгийн засгийн газрын бодлогыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн япон эр Токио хотын төвд өчигдөр орой өөрийгөө шатаасан хэмээн Reuters дамжууллаа.

Тэрбээр амиа хорлохоосоо өмнө Ерөнхий сайд Шинзо Абэ болон парламентын гишүүдэд хаягласан бичлэг, захиа үлдээжээ.

Хууль сахиулах байгууллагын хүмүүс галыг даруй унтрааж, түүнийг эмнэлэгт хүргэсэн боловч түлэгдэлтийн түвшин өндөр байсны улмаас шархаа даалгүй амиа алдсан гэнэ.

Дэлхийн II дайны үед нацистуудтай нэг тал болж байлдаж байсан Япон улсад батлан хамгаалах хүчээ хилийн чанадад ашиглахыг хориглосон хууль гаргаж, АНУ тэргүүтэй барууны орнууд хориг тавьсан юм.

Тэгвэл одоогийн Засгийн газар нь цэрэг зэвсгийн хүчээ дахин бүрэн хэмжээгээр нь ашиглах бодлого баримталж, дээрх хоригийг цуцлах хуулийн төслийг хэлэлцэж байгаа нь ард иргэдэд таалагдахгүй байгаа аж.

Эх сурвалж: Ройтерс агентлаг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин