Л.Гүндалай: Дүүгийнхээ авсан газарт хаус бариулж байна, та нар хол очиж...

УИХ-ын экс гишүүн, Эрүүл мэндийн сайд асан Л.Гүндалай Зайсангийн аманд задгай авирлах болсоор удлаа. Оргил рашаан сувилал, Бурхантай хөшөөний хажуухан талд нийтийн эзэмшлийн газартдөрвөн давхар хувийн хаус бариулж байгаа түүнийг зогсоох хууль, хяналтын байгууллага, байцаагч, цагдаа альнь ч хүчгүйдэж байна. Ийм байхад тэр хавийн иргэд шаардлага тавиад ямар ч нэмэргүй. Ер нь тэр орчим очсон, шаардлага тавьсан, хууль дүрэм сахихыг сануулсан, газар дээрээс нь сурвалжилсанхэнбугайг ч тэрээр “Би дүүгийнхээ авсан газар дээр хувийн хаус бариулж байна, тэгээд юу гэж. Та нарт ямар ч падлийгүй” хэмээн загнаж хөөж туух аж. Басхэв журам сахиулахаар очсон цагдааг “Дарга чинь хэн бэ, утасных нь дугаарыг өг. Би ярина. Миний ажлыг зогсоодог хэн бэ тэр муу” хэмээн дарамтлах, сүрдүүлэхийг үзүүлж өгч байгаа юм.Ийнхүү дур зоргоороо авирлаад сурчихсан улстөрчийн араншин нь тэр үү, нам нь хүчтэй бас нөлөөтэй учраас ааг омог нь багтаж ядаж байна уугэлтэй экс гишүүн, Эрүүл мэндийн сайд асан,одоо бол Хилийн боомтын захиргааны дарга Л.ГүндалайЗайсангийн орчим, Бурхантай хө­шөө­ний хажууд бумба гал­зуурах гэгчл болжбайна.

АН-ынхан хотын байтугай, улсын, төрийн бүхий л эрх мэдлийг атгаж байгаа учраас журмын нөхөртөө үг хэлж чадахгүй, шаардлага ч тавьж чадахгүй байгаа бололтой. Нөгөөтэйгүүр, улстөр, бизнесийн олигархиудынамьдардаг ордон болохтансаг зэрэглэлийн“Bella Vista”хотхонтой хаяа хатгах Л.Гүндалайн хүсэл давамгайлж байгаа гэж тайлбарлахаас аргагүй. Учир ньХотын дарга Э.Бат-Үүлийн саяхан гаргасан А/937 дугаартай захирамжид“Оргил рашаан”-ы ун­дарга дээрх хууль бус газрын зөвшөөрлүүдийг цуцлахаар шийдвэрлэсэн. Тэгвэл тэр шийдвэр бусдад нь үйлчлээд харин Л.Гүндалайгийн газрыгтойрчээ. Тухайлбал,“Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо “Оргил рашаан” сувиллын хойд талд рашааны эрүүл ахуйн бү­сэд газар эзэмших Нийс­лэлийн Засаг даргын 2004 оны аравдугаар сарын 06-ны өдрийн 455 дугаар захирамж нь “Нарантуул трейд” ХХК-д, 2010 оны тавдугаар сарын 18-ны өдрийн 329 дүгээр захирамж иргэн Б.Гүрбадамд, 2011 оны аравдугаар сарын 31-ний өдрийн 778 дугаар захирамж нь Сэргээн засах клиник эмнэлэгт зөвшөөрөл олгосон байсныг тус тус хүчингүй болсонд тооцсугай” хэмээн шийдвэрлэсэн бөгөөд тэнд Л.Гүндалай болоод түүний дүүБурхантай хөшөөний орчим, нийслэлийн ундныусны эх үүсвэр болсонхудгийгхашаандаа оруулаад авчихсан Л.Баяндалайн нэр байтугай нэг үсэг ч алга.

Хотын даргын шийдвэр ийнхүү иргэдээялгаварласаншударга бус болсныг шүүмжилж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны IV хэсгийн иргэн Л.Оюун-Эрдэнэхэвлэлд хандан

“Нийслэлийн үзэсгэлэнт газар гэж нэрлэж болох “Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэн”-гийн зүүн талд Хилийн боомтын захиргааны дарга Л.Гүндалай эрх мэдэл албан тушаалаа ашиглан хувийн хаусаа сүндэрлүүлэхээр өдөр шөнөгүй ажиллаж байна. Хажуу хавиргаар нь явж байгаа олон хүн энэ барилгын талаар асуухад ажилчид нь хээв нэг “Та нарт ямар хамаатай юм. Мөрөөрөө зугаалаад яв. Л.Гүндалай дарга бүгдийг нь зохицуулсан байгаа” гэж хэлдэг. Барилга баригдаж байгаа газар нь Зайсан орчмын иргэдийн ундны цэвэр усны гүний худагтай. Мөн цэцэрлэгт хүрээлэнтусгай хамгаалалтын бүсэд байрладаг. Түүнчлэн гүний худгийг манадаг тусгай ажилтан ч бий.Энэ барилга ашиглалтад орсон тохиолдолд бид ундны усгүй болох аюулд орно. Уг нь БОНХЯ, Богд уулын дархан цаазат газрын захиргаа, Мэргэжлийн хяналтын газрын байцаагчид очиж барилгын ажлыг зогсоох тухай албан бичиг өгсөн чЛ.Гүндалай эрх мэдэл бүхий хүмүүсийн тушаал шийдвэрийг нь үл огоорч албаны хүнийг хүртэл утсаар дарамтлан ярьсан нь баримт болон үлдсэн байгаа.Тэд энэ сардаа багтаан барилгын ажлаа дуусгахаар ихэд чармайн ажиллаж байна. Бидбарилгатай холбоотой бүхий л зүйлийгбаримтжуулжбайгаа.Албаны хүмүүс ирээд юуярьж ямар хууль зөрчснийг нь тодорхой хэлсэн зэрэг бүгд бий” хэмээж байв.

Харин Л.Гүндалайөөрөө энэ бүхнийг тайлбарлахдаа “Бурхантай хөшөөний хажуу талын энэ газрыг манай дүүХААИС-ийн захирал байсан нэг нөхрөөс 2008 онд авч нэг давхарбайшинбарьсан юм.Одоо тэрийгээ өндөрлөж хувийн сууц болгож байгаа. Өөр юм байхгүй”гэх аж. Хууль зөрчсөн, түүнчлэн иргэд цэвэр усны эх үүсвэрийг авчихлаа гэж хэл ам гаргаж байгаа талаар асуухад “Мэдэхгүй. Энд хууль зөрчсөн юм байхгүй. Ямар хууль зөрчсөнийг мэдэхгүй, юу нь болохоо байсныг мэдэхгүй. Хууль зөрчсөн гэж байгаа бол тэр байгуулагуудаараа л явдаг юм байгаа биз” гэх аж. Гэтэл Зайсан толгой орчим, Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнгийн газарТөрийн өмчийн тусгай хамгаалалттайгазар учраас тэнд хувийн хаус барих нь Үндсэн хуулийг зөрчжээ. Мөн нэг давхар хуучин байшинг ямар ч тооцоо судалгаа, зөвшөөрөлгүйгээр өргөтгөсөн учраас Барилгын тухай хуулийг зөрчжээ. Иймд барилгын ажлыг үргэлжлүүлэх, явуулахыг Мэргэжлийн хяналтын газраас хориглосон шийдвэр гаргасан байна. Түүнчлэн цахилгаан, дулааны инженерийн шугам сүлжээний ажлыг эрх бүхий байгууллага, хотын захиргаанаас зөвшөөрөл аваагүй учраас Хот байгуулалтын хуулийг ч бас зөрчжээ. Иргэд гэрээ барих хашааны газар авч чадахгүй байхад эрх мэдэлтнүүд ийнхүү дур зоргоороо авирлаж байна.

Зууны мэдээ
Ч.Олдох, Б.Энхзаяа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин