Хууль бусаар үр зулбуулдаг эм худалдаалж байсныг илрүүлжээ
Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газартай хамтран Нарантуул захын хууль бус үр зулбуулах эмийн худалдаанд шалгалт хийжээ. Шалгалтаар тус захад худалдаа эрхэлдэг Л, О гэгч эмэгтэйчүүд лангуун дээрээ үр зулбуулдаг цагаан өнгийн хайрцагтай, хуурамч эм зөвшөөрөлгүй худалдан борлуулж байсныг илрүүлэн баривчилж, харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгчээ.
Нийслэлийн эрүүл мэндийн газраас иргэдэд улсын эмийн бүртгэлд ороогүй, баталгаагүй, хятад улсад үйлдвэрлэсэн, хятад хэлээр бичсэн, хадгалалт тээвэрлэлт нь тодорхойгүй эм, эмийн бэлдмэлийг хувь хүнээс худалдан авч амь нас эрүүл мэндээ хохироохгүй байх, эм, эмийн бэлдмэлийг баталгаатай эмнэлэг, эмийн сангаас авч, эмчийн хяналттайгаар хэрэглэхийг анхаарууллаа.
эх сурвалж: time.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ