Эрчүүдэд зориулсан жирэмснээс хамгаалах эм гарна

35 жилийн дараа хүмүүс жирэмснээс хамгаалахад санаа зовохгүйгээр секс хийдэг болно гэж эрдэмтэд мэдэгдэв. Учир нь эр бэлгийн эсийг хөлдөөх технологийг нэвтрүүлж, жирэмснээс хамгаалах аргыг үр дүнтэй болгох гэнэ. “Ингэснээр секс, нөхөн үржихүйг 100 хувь тусгаарлана. Хүмүүс зөвхөн таашаал авах гэж секс хийдэг болно” хэмээн 91 настай доктор Джерасси хэлэв.

Стэнфордын их сургуулийн эрдэмтэн энэ хүн 1951 онд жирэмснээс хамгаалах эмийг зохион бүтээснээр “Эмний эцэг” хэмээн алдаршсан юм. Түүний ярьж буйгаар эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль аль нь өндгөн эс, спермээ боловсорч эхлэхээс нь өмнө царцаах боломжтой гэнэ. Өөрөөр хэлбэл өндгөн эс боловсрох явц хүний биеийн гадна явагдана. Мөн хүссэн үедээ өөрчилж болно гэж Джерасси хэлсэн байна.

Энэ арга нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нөхөн үржихүйд сайн нөлөөтэй ажээ. Мөн хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлтөөс хамгаална. Хэрэв докторын ярьсан бүхэн үнэн бол эмэгтэйчүүдийн үр тогтоох чадвар нэмэгдэх гэнэ. 40 гарч яваа эмэгтэйчүүдийн жирэмслэх магадлал 2 хувь байдаг бол 10 насаар залуу хүн 75 хувиар өндөр магадлалтай юм байна.

Эх сурвалж: 24tsag.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин