Жирэмсний тестийг 24 цагаар ажиллах дэлгүүрээс худалдан авч болно
Солонгос улс нь 24 цагаар ажилладаг дэлгүүрүүд болон онлайн дэлгүүрүүдээрээ эмнэлгийн төрөл бүрийн анхан шатны тестүүдийг худалдаалж болох хуулийг баталлаа.
Үүнд жирэмсний, шээсний, элэгний В вирус илрүүлэх, өндөгний шинжилгээ гэх мэт иргэд өөрсдөө хялбар аргаар шинжлэн хариугаа гарган авч болох эмнэлгийн хэрэгслүүд багтжээ. Одоогоор нийт шөнийн дэлгүүрийн 45%-д нь буюу 6 000 дэлгүүрт дээрх тестүүдийгхудалдаалж эхэлсэн ба үнийн хувьд эмийн сантай адилхан үнээр худалдаалагдах юм байна.
эх сурвалж:MGLRADIO.COM
СЭТГЭГДЭЛ БИЧИХ