Хөтлөгч Э.Халиун ганц бие бүсгүйчүүдийн тоог нэгээр нэмжээ
Үдэш бүр зурагтын дэлгэцнээ гарч, үзэгчдийн хэдийнэ танил болсон ”Royal HD” телевизийн хөтлөгч Э.Халиун гэх бүсгүйг мэдэхгүй хүн ховор ч тэрээр бусдын адил хэл аманд өртөөд байдаггүй. Харин оюутан ахуйдаа гэр бүл зохиож, үрийн зулай үнэрлэсэн Э.Халиун анхны нөхрөөсөө салсанаас хойш ямар нэгэн хүнтэй нэр холбогдолгүй явсаар өдий хүрсэн.
Царайлаг, нуруулаг, олны танил болсон эмэгтэйн хувьд тэрээр хувийн амьдралаа нууцлахыг их хүсдэг гэнэ лээ. Гэсэн ч саяханаас тэрээр зургаан настай хүүгээ аавтай болгож ханийн жаргал эдлэж явсан. Тэгвэл Э.Халиун бүсгүй 2 дахь нөхрөөсөө бас л салсан бололтой.
Хаанаас нь ч харсан гоо үзэсгэлэнт энэ бүсгүй ийнхүү ганц бие бүсгүйчүүдийн тоог нэгээр нэмжээ. Тэрээр найзуудын хамтаар ганц биечүүдийн баярыг тэмдэглэх гэж байгаа гэнэ лээ.
эх сурвалж: factnews.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ