Цэрэг, цээжнээс шахагч, цэцгэнд төөрсөн эрвээхэй гурвыг сонирхолтой шинжихүй
Өнөөдөр АН-ын бүлэг хуралдаж Ерөнхий сайдад нэр дэвшигчээ ҮЗХ-нд өргөн барих гэж байна. Гэхдээ чадах, чадахгүй нь өөрийгөө өнөөг хүртэл улстөрийн тайзнаас буулгах дургүй яваа Н.Алтанхуягаас хамаарна. За энэ ч яахав. Ингэхэд бид хэн гэгч аавын хүүг дараагийн Ерөнхий сайдад дэвшүүлээд байна вэ? тэдний амьдралын сонирхолтой намтарыг эргэн нэг харцгаая.
Цэрэг
Даваа гарагийн өглөө төрийн ордны А танхимд тавь эргэм насны нэлээд төв царайтай огт танихгүй хүн орж ирээд суучихжээ. Хурал зохион байгуулагч АН-ын бүлгийн ажилтнууд “Энэ одоо хэн бэ?” гээд танихгүй эрхмээ эргэж тойрч баахан шинжсэн гэнэ. Гэтэл өнөөх бүлгийн ажилтнуудынх нь таньж мэдэхгүй хүн Р.Амаржаргал байлаа. 2012 оны сонгуулиас хойш намынхаа бүлгийн хуралд тэрээр анх удаа ирж суув. Түүнийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр МҮДН, МоАХ, Шонхор фракцийнхан тохиролцсон гэх. Өөрийнх нь нэрлэснээр авралын Засгийн газрынхаа тэргүүнээр очих магадлал хамгийн өндөр.
Зөвлөлтөд Плехановын нэрэмжит улс ардын аж ахуйн их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн, Их Британы Бредфордыних сургуулийн хүндэт профессортүүний амьдралын 14 жилийг УИХ-д өнгөрүүлсэн он жилүүд эзэлнэ. Армид алба хаасан офицер. Цэргийн сургуулийн багш, СЭЗДС-ийн захирал, хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгч хийж явсан эрхэм. Мэдлэг бол хүч гэж хэлэх дуртай. Хэдэр зантай, биеэ тоосон түүнийг АН-д өдий хүртэл авч яваа цорын ганц зүйл нь мэдлэг. Тойрон хүрээлэгчид бүрдүүлдэггүй. Мэдлэгтэй ч мэдрэмжийн хувьд тааруу болохоор намынхаа элдэв тохиролцоо, бялуунаас ямагт жийгддэг. Төрсөн дүү нь өнөөдрийг хүртэл лангуу түрээслэж наймаа хийдэг гэх мэдээлэл бий. УИХ-ын гишүүнээсээ сайн дураараа татгалзах хүсэлт гаргасан ч намынхан нь явуулалгүй авч үлдэж албадан хөдөлмөр эрхлүүлж байгаа. Тухайн үед л үдээд мордуулсан бол өнөөдөр “Алтангадас”-ынхан өнөөдөр ингэж бажигдахгүй байж дээ. Хоёр удаа АН-аас хөөгдөх асуудал нь яригдсан. Мөн хоёр дахь удаагаа Ерөнхий сайдад нэр дэвших тухай нь ярьж байна. Тэрээр ардчилсан холбоо эвсэл тартагтаа тулж, тамираа барсан1996-2000 оны бүрэн эрхийн сүүлийг шувтарч Ерөнхий сайдын албыг хашиж байлаа. Эдийн засагт бага зэрэг сэргэлт авчирсан, валютын нөөцийг өсгөснийг Монголчууд тэр бүр мэддэггүй.
Цээжнээс шахагч
Москва хотын хүмүүнлэгийн сургууль, МУИС, Жорж вашигтоны их сургуулийг дүүргэсэн түүхч, хуульч мэргэжилтэй мэдлэг боловсролоор гологдохгүй нэгэн. Гэхдээ талх, гурилын үнийг барина, өсвөлзөрүү мөнгийг чинь буцааж өгнө гэж сийхгүй амалж явсан ширүүн эр. Тухайн үедээ супер амлалт . Харин өнөөдөр бол захын дунд сургуулийн сурагч хараад шоолох тэнэглэл бизээ.
Монголын Ардчилсан хувьсгалын үйл хэрэгт хар багаасаа оролцож явсан тэрээр МЗХ-ний дарга, телевизийн хөтлөгч явсан сайхан залуу. Гэргий нь мөн л Монголын сайхан бүсгүй О.Байгаль. Тэд Монголдоо л Бекхемийн гэр бүл.Царай зүс бие хаагаар хаана ч гологдохгүй Ч.Сайханбилэг цээжиндээ ч нэлээд бяртай нэгэн ажээ. Өнгөрөгч хавар болсон олны танилуудын паурлифтингийн тэмцээнд 180 кг-ийг шахаж дэд байр эзэлсэн хүдэр эр маань сагсан бөмбөг, гар бөмбөг гээд оролдохгүй спорт байдаггүй гэсэн.
Насны хувьд залуу ч хоёр ч удаа төрийн сайдыг албыг хашиж явсан УИХ-д 14 жил сууж байгаа туршлагатай билээ. Мэдээллийн технологийг Монголд хөгжүүлэхэд хамгийн их зүтгэсэн агентлагийн даргаар салбарынхан нь мөн л түүнийг нэрлэдэг. Гэвч сайхан залууг тойрсон шүүмжлэл мундахгүй сайтуудын сэтгэгдлийг хаах самуун хууль батлах гэж оролдоод салба балбуулаад зогсож байсан удаатай. “Алтангадас”-ын ханхүүг Н.Алтанхуягийн үгнээс гараад байдаггүй гэлцэнэ. Тиймээс л Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болох нь Н.Алтанхуягийг дахин томилж байгаагаас ялгаагүй гэх шүүмжлэл намд нь хүчээ аваад байгаа.
Юуны өмнө Д.Ганбат гэдэг хүн Ерөнхий сайдад нэр дэвшиж байгаа нь үнэн болохыг мэдэгдье. Хэрвээ энэ удаад л нэр дэвшиж ард олонд харагдахгүй бол Д.Ганбат гэдэг улстөрчийг Монголчууд танихгүй хэвээрээ л үлдэнэ. Тийм л учраас энд ийм намтараа бичүүлж авах зорилгоор л дэвшиж байгаа эрхэм. УИХ-д сонгогдохдоо Х.Баттулгын дэмжлэгээр МоАХ-ны квотоор сонгогдсон тэрээр яваандаа “Алтангадас”-ыг налж жамухын дүрийг бүтээсэн.Гэвч ширтэж горьдож явсан “Алтангадас” нь үрийн цолмонд бүдгэрч хаяагаа хадарсан хуучин эзний бяр тэнхээ нэмэгдээд иржээ.Живж яваа “Алтангадас”-ынхан өөр гаригаас ирээд удаагүй “цэцгэнд төөрсөн эрвээхэй”-г аврах завиндаа суулгах нь юу л бол. 2016 оны УИХ-ын сонгуульд “Алтангадас” “МоАХ”-ны аль алинаас нь мандат ирэхгүй болохоор гэрийнхээ хойморт гишүүн явсан зургаа өлгөөд зурагтын сувгаа эргүүлээд сууж байхл хүн. УИХ-д анх удаа сонгогдоод хууль зүйн байнгын хорооны дарга болсон азтай эрхэм. Хандарч наалдсан “Алтангадас”нь түүнийг Р.Амаржаргалын саналыг хуваалцах зорилгоор дэвшүүлж байгаа гэх. Хувааж чадвал сайдын суудал ч амалсан гэх. Гэвч өөрийг нь дэвшүүлсэн “экомэн” –ээс өөр хэн санал өгөх нь тодорхойгүй. Нэгэнт ньзураг төөрөг нь бүдгэрээд байгаа мань хүнд алдах юм байхгүй. Маанаг, пайнаг гэж дуудуулах нь төдийлөн хамаагүй асуудал.
Гэхдээ Д.Ганбат улстөрд үзэгдэж байгаа шигээ ухвар мөчит, төөрсөн эрвээхэй юу гэвэл бас бишээ. Украйны Киев хотод хоёр ч дээд сургуулийг дүүргэсэн, инженер орчуулагч, МУИС-ийг хуульч мэргэжлээр төгссөн боловсролтой нэгэн. Ардын армийн салаан захирагч явсан тэрээр түүх соёлын дурсгалыг сэргээх газрыг дарга, Техник импорт компаний захирал зэрэг албыг хашиж явжээ.
Эх сурвалж: 24tsag.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ