Пуэрто Рикогийн мисс “Miss international-2014”-т тэргүүллээ

Miss international-2014 наадмын гранпри ёслолөчигдөр Японы нийслэл Токио хотноо болж өнгөрлөө.

Энэ удаа Филиппиний гоо бүсгүй Беа Роус Сантиагогийн титмийг Пуэрто Риког төлөөлөн оролцсон Валере Хернандез хүртсэн байна. Асуулт хариултын үед Пуэрто Рикогийн мисст “Миссийн титмийг зүүвэл дэлхий нийтэд ямар мессэжийг хүргэхийг зорьж байна” гэсэн асуулт таарчээ.

Харин тэрбээр “Миссийн титэм зүгээр ч нэг титэм биш. Маш их хариуцлага. Хэрвээ би тэргүүн миссийн титмийг зүүвэлхайр, энх тайван, эв нэгдлийг түгээхийг хүсч байна” гэж хариулсан байна. Харин шилдэг аравт манай улсыг төлөөлөн оролцож буй А.Баярцэцэгийн нэр багтаж магадгүй гэх найдлага байсан ч энэ удаа талаар боллоо.

Түүнчлэн, нэгдүгээр байрт Колумбийн гоо бүсгүй Зулейка Суарез, хоёрдугаар байрт, Тайландын гоо бүсгүй Пуника, гуравдугаар байрт, Их Британийн гоо бүсгүй Викториа, дөрөвдүгээрт, Финляндын Милла Ромппанен нар тус тус бичигджээ. Мөн шилдэг үндэсний хувцас төрөлд Индонез, Нөхөрсөг Миссээр Колумбын мисс, Miss Internet Beauty төрөлд Энэтхэгийн гоо бүсгүй, Miss Perfect Body төрөлд Францын мисс, Miss Best Dresser төрөлд Колумби тус тус шалгарчээ.

#efefef;">

Final Results Contestant
Miss International 2014
1st Runner-up
2nd Runner-up
3rd Runner-up
4th Runner-up
Top 10

Award Contestant
Miss Friendship
Miss Internet
Best National Costume
Miss Perfect Body
Miss Best Dresser









СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин