Банкуудын зээлийн үйлчилгээ хууль зөрчдөг

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар өнгөрсөн сард арилжааны 14 банкийг шалгажээ. Энэ үеэр ноцтой зөрчлүүд илрүүлсэн талаар мэдээллээ. Тухайлбал, тэдгээр банк зээл олгохдоо нэг хувийн шимтгэл авдаг. Мөн зээл авахад бүрдүүлэх шаардлагатай материалын зарим төрлийнмэдээлэл давхардсан, төлбөр, хураамжийг үйлчлүүлэгч өөрөө хариуцдаг нь Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн үйлдэл юм байна. Үүнээс гадна карт эзэмшигч тухайн банкны теллерээр үйлчлүүлэн бэлэн мөнгө авахад зарлагын шимтгэл нэрээр хураамж авдаг нь ч хууль бус үйлдэл гэв. Тиймээс тэдэнд ШӨХТГ зөрчлөө арилгах 14 хоногийн хугацаа өгчээ.

Д.Амар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ