Гарцаагүй үхлээс эргэн ирэгсэд
Бүсгүйчүүдийн туйлын хүслэн нь туранхай гоолиг харагдах байдаг. Гэтэл хоолоо хасч турах нь яваандаа өвчин эмгэг болж хоол идэх ч дургуй анорекс хэмээх өвчин болдог байна. Харин энэ өвчнөөс өөрийгөө ялан дийлж гарцаагүй үхлээс эргэн ирсэн хүмүүсийг танилцуулъя.
Британи өдөрт дээд тал нь өдөрт 600 калори хоол иддэг бөгөөд байх ёстой жингээсээ 15 фунтээр дутуу байжээ. Жирийн насанд хүрсэн хүн 2500 калори идэх ёстой. Одоо харин тэр хоолоо хорихоо больсон бөгөөд өмнөхөөсөө ч илүү жаргалтай байгаа гэнэ.
Хариет Смит турах гэсэн биш хоол идэх хүсэлгүй болж 70 фунт /32 кг/ жинтэй болжээ. Харин тэр үүнтэйгээ тэмцсэний эцэст 120 фунт /54кг/ жинтэй эрч хүчтэй гүйгч болсон байна.
20 настай Рачел Жонстон анорекс өвчинтэй болж 63 фунт /28.6кг/ жинтэй болсон байна. Үүнтэйгээ тэмцэхэд нь ээж нь тус болж чадсанаар хэвийн эрүүл чийрэг болж зар сурталчилгаа, фото моделийн чиглэлээр ажиллах болжээ.
Жо Томсон 11 настайгаасаа анорикс өвчинтэй болж 17 настайдаа үхэхийн өмнөх үедээМакДоналдьсд ажилд ороод "хүмүүс МакДоналдсыг яагаад дуртай иддэг юм. Би ч гэсэн адилхан хүн учир чадах ёстой" хэмээн бодон хатуужиж идэж чадсанаар үхлээс аврагджээ. Үүнд нь тусалсан менежертэйгээ хайр сэтгэлтэй болон гэрлэснээр одоо 2 хүүхэдтэй аз жаргалтай амьдарч байна.
Энэ 25-тай бүсгүй нэг үе 105 фунт /47.6 кг/ жинтэй байжээ. 170м өндөртэй бүсгүйн хувьд энэ бол аймшиг. Бүсгүй үүнтэйгээ урт удаан хугацааны туршид тэмцэл явуулж 16 сарын дараа 25 фунт /11.3 кг/ жин нэмжээ. Та түүний царай инээмсэглэлийг ажаад ямар сайхан өөрчлөлт гарсныг харж байгаа биз ээ.
Антонина Эриксоны эхний зураг бол анорикс өвний улмаас эмнэлэгт хэвтэж байх үеийн Instagram дээрээ тавьсан зураг. Харин дараагийн нь өвчнөө ялан дийлж эрүүл саруул болсон зураг. Одоо тэрээр хоолноос татгалзахгүй байгаа бөгөөд урам зориг эрч хүчээр дүүрэн байгаа.
Мэг ахлах сургуульд байхдаа хамгийн доод жиндээ тулсан байна. Эцэг эх нь түүний өвчнийг хүлээн зөвшөөрч эмнэлэгт хандан эмчлүүлэхийг хүссэн гэнэ. Харин Мэг бүтэн жил эмнэлэгт байснаас өөрөө өвчинтэйгээ тэмцэхээр шийдэж маш нарийн идэх төлөвлөгөө зохион /өдөрт 6 удаа идэх/ биелүүлж чадсанаар эрүүл болж чаджээ.
Тэр нарийхан гоолиг харагдах гэж тураад 113 фунт /51.3 кг/ жинтэй болж жингийн дутагдалд орсон байна. Улмаар хоолны дуршилгүй болж анорикс өвчинд нэрвэгджээ.Үүнд нь найз залуу нь санаа зовж эмч, сэтгэл зүйчтэй хамтран тэмцсэнээр хэвийн байдалдаа орж чаджээ.
Редитийг анорекс өвчнөөс нь салгахад найз залуугийнх нь дэмжлэг зүтгэл маш их тус болсон байна. Хайр сэтгэл энэ өвчнийг даван туулахад гол түлхэгч хүч болж өгчээ.
Хитер Франксийг анорекс өвнөөсөө салгахын тулд эмч нар эмнэлэгт байлгахыг хүссэн байна. Харин тэр эрч хүчтэйгээр /санаа сэтгэлийн хувьд/ дэлхийгээр аялж амьдралаа өөрчлөхөөр шийдсэн гэнэ. Ресторанд орж хүмүүсийн идэж байгааг харан, пицца захиалан идэхээр шийджээ. Өөрөөө өөртэй тушаажээ. Ийм маягаар цааш явж идсээр хэвийн байдалдаа орж чадсан гэнэ.
Лорен Бейли анорекс өвчинд нэрвэгдэн бүр 55 фунт буюу 25 кг жин хүрчээ. Тэр өсвөр насны хүүхэд байхдаа эхэлж 10 гаруй жилийн турш зовсон байна. Тэр эмнэлэгт урт удаан хугацааг өнгөрүүлсэн аж. Тэгээд эцэст нь амьдралаа зоригтойгоор өөрчлөхөөр шийдсэн гэнэ. Тэр хэвийн жинтэй болтлоо өдөрт 12 цаг алхдаг байжээ. Тэрээр өөрийн зургийг тавьж энэ өвчнөөр шаналж байгаа хүмүүст тус дэм болно гэдэгт найдаж байгаа ажээ.
Хайлей Уайлд найман жилийн турш анорекс өвчинтэйгээ тэмцэж түүний жин 10-аадхан хоногийн настай болтлоо буурчээ. Харин түүнд ээж нь уйгагүй шантралгүй тусласнаар эрүүл саруул болж чаджээ. Хайлей одоо бүр жирэмсэн болж эрүүл саруул хүүхэд тээж яваа гэнэ.
Кейт Панчерын экс найз нь түүнийг жингээ хаяхийг хүссэн байна. Тэр нь яваандаа анорекс өвчинд нэрвэгдэх үндэс болжээ.Харин аз болж түүнтэй сайн залуу таааран тусалж улмаар гэрлэсэн. Кейт эрүүл мэндээ ч олж аван бас хоёр размер том хуримын даашинз ч авч чаджээ.
Редит уран бүтээлч жүжигчин хүн. Тэр жингээ барихын тулд хоолоо хорисноор анорекс өвчинд нэрвэгдэн амархан ядарч сульдан ажлаа хийж чадахгүй болсон байна. Тэр өвчинтэйгээ зоригтой тэмцэний хүчинд эргээд эрч хүчтэй болж ажлаа сайн хийдэг болжээ.
Матвей Бут сургуулдьд байхдаа стресст орсноор анорекс өвчинд нэрвэгджээ. Түүний жин хамгийн доод цэгтээ хүрч зүрх нь үе үе тасалдаж үхэх цаг нь болсон байна. Харин ээж нь ойрмогхон нас барсан нь түүний сэтгэлд зүйд нөлөөлж амьдрах хэрэгтэй гэсэн эрч хүчийг өгсөн гэнэ. Ингэснээр эрүүлжих эмчилгээгээ тууштай сайн хийснээр өвчнөө ялан дийлжээ. Матвей одоо эрүүл саруул өөртэй итгэлтэй болсон.
Эх сурвалж: mglnews.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ