Монгол үсчин нэг тэмцээнээс хоёр цом хүртлээ
Ази Номхон далайн үсчин гоо засалчдын аварга шалгаруулах 18 дахь удаагийн тэмцээн 2014 оны 11 дүгээр сарын 4,5-нд Тайланд улсын Банконг хотноо болж өнгөрлөө.
Тэмцээнд 13 орны 300 мэргэжилтэн ур ухаан, авьяас чадвараа сорилоо. Тэмцээнд Монгол орноо төлөөлөн оролцсон Чингис хаан олон улсын нисэх буудлын “Болор” салоны захирал мастер үсчин Х.Болорцэцэгэмэгтэй үсний чөлөөт загварын төрөлд хоёрдугаар байр, creative будагтай үсний загварын төрөлд гуравдугаар байр тус тус эзэлж Монгол үсчний ур ухаан, чадварыг тодорхойллоо.Нэг тэмцээний хоёр төрөлд амжилт гаргасан Х.Болорцэцэг нь манай топ үсчдийн нэг юм.
Эх сурвалж: erkhchuluu.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ