Хятадын эдийн засаг манайд шууд нөлөөлжээ

Монголын эдийн засгийн өсөлт оны эхний хагаст буурсан нь нүүрсний үнэ буурсантай холбоотой гэж олон улсын шинжээчид үзжээ. Өөрөөр хэлбэл, БНХАУ импортоо багасгах бодлого явуулсан нь манай улсын эдийн засагт нөлөөлсөн байна. Өнгөрсөн оны эхээр 20 хувьтай байсан өсөлт 7.2 хувиар суларсан бөгөөд жилийн эцэст 13 хувьтай гарна гэсэн таамаглал дэвшүүлжээ. Энэ нь Хятадын эдийн засгийн өсөлт удааширснаас шалтгаалж байгаа ч нөгөө талаар хөрөнгө оруулагчид Ашигт малтмалын шинэ хуулиас болж, Монголоос гарах магадлал ихэснэ гэжээ. Өнгөрсөн онд манай улс 5.3 сая тонн нүүрс экспортолсон бол энэ жил дээд тал нь таван сая тонныг гаргах төлөвтэй байгаа. Үүнтэй зэрэгцэн зэсийн экспорт ч багассан. Оны эхний дөрвөн сарын байдлаар 186 мянган тонн баяжмал гаргасан нь төлөвлөснөөс 500 тонноор бага юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ