Топ модель Д.Болормааг агентлагийн залуустайгаа дотно харьцаатай гэв

Мисс Э.Сэлэнгэ саяхан өгсөн ярилцлагандаа өөрийн суралцаж байсан агентлагийн багш топ модель Д.Болормааг шавь нартайгаа ор хөнжлийн асуудалтай байдаг нь үнэн гэж зарлалаа.

Тэрээр “Д.Болормаа намайг өөр лүүгээ угз татаж хуруугаа гозойлгож чичлээд “Чи Сүбээдэйтэй яасан гэлээ” гэж муухай авир гаргасан. Бидний бөөнөөрөө авхуулсан зургийг фэйсбүүкээс харчихаад хардсан юм шиг байна лээ. “Би Сүбээдэйтэй чинь яагаа ч үгүй та надтай ингэж харьцаж болохгүй шүү” гэсэн. Уг нь тэр хүн надад их сайн байсан үе бий.

Гэтэл эр хүнээс болж надтай ингэж харьцсан нь түүнийг үнэлэх үнэлэмж, цаашдаа хамтарч ажиллах хүсэл зоригийг минь унтраасан.

Угаасаа Д.Болормаа агентлагийнхаа залуустай орж хөнжлийн асуудалтай байдаг. Би түүнээс хараат биш болохоор үнэнийг хэлж байна. Харин тэднээ агентлагийн эрэгтэй, эмэгтэй моделууд багшаасаа хараат байдаг болохоор үнэнийг ярьж чаддаггүй, тэнд байгаа хүүхдүүдийг ч би ойлгож байна” гэжээ.

эх сурвалж: time.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин