100 насныхаа ойгоор шүхрээр буув

Нью-Йорк хотын оршин суугч Элеанор Каннингем хэдий өндөр настай болсон ч тун цоглог байгаа аж. Тэрбээр өөрийн 100 насны төрсөн өдрийг өвөрмөц аргаар тэмдэглэхээр шийджээ.

Энэ эмгэн 2,7 километрийн өндрөөс шүхрээр буусан байна. Эрэлхэг эмэгтэйн гэрэл зураг твиттерт хэвлэгдэв. Хатагтай Каннингемд буулт хийхэд нь зааварлагч багш тусласан байна.

Анх энэ эмгэн 90 насныхаа ойгоор шүхрээр бууж үзжээ. Тэр цагаас хойш тэрбээр таван жил тутамд буулт хийж байхаар шийдвэрлэсэн аж. 105 насныхаа ойгоор тэр дөрөв дэх удаагаа шүхрээр буух бодолтой байгаа гэнэ.

“Би хөгшрөхгүй байна. Байнга л залуучуудын дунд оршиж байдаг учраас тэр болов уу” хэмээн баяр хөөрөөр бялхсан эмгэн өгүүлэв. 100 настай энэ эмгэн таван хүүхэд, 15 ач, зээ, 26 гуч, хоёр дөчтэй билээ.

Эх сурвалж www.wikimon.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин