Хоёр аймгийн наадмын барилдааныг тооцохгүй гэнэ
Монголын үндэсний бөхийн холбооноос дараахь шийдвэрийг гаргасан байна. Энэ жилийн улсын их баяр наадмаар Говь-Алтай, Хөвсгөл аймгийнхан наадамлахдаа үндэсний бөхийн дүрмийг зөрчсөн гэнэ. Учир нь тус аймгуудын наадмаар 512 бөх зодоглосон нь хоёр аймгийн бөхийн барилдааныг хүчингүйд тооцож, тухайн үед цол хүртсэн бөхчүүдийн шинэ цолыг мөн тооцохгүйгээр шийдвэрлэхэд хүргэжээ. Иймд тэдгээр бөхчүүд одоо барилдахдаа хуучин цолоороо дуудуулах юм гэнэ. Хэрэв энэхүү шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзвэл хууль, хяналтын байгууллагад хандах эрх нь нээлттэй ажээ.
Хөвсгөл аймгийн түрүү бөхөөр Цагаан-Үүр сумын харьяат аймгийн заан Н.Баттүвшин ес даван түрүүлж, аймгийн хурц арслан болсон бол үзүүр бөхөөр Шинэ-Идэр сумын харьяат аймгийн арслан Б.Ганхуяг тодорч хурц чимэг хүртсэн билээ.
Харин Говь-Алтай аймгийн наадамд Эрдэнэ сумын харьяат А.Хосбаяр начин ес даван түрүүлж, аймгийн хурц арслан цолонд хүрэв. Үзүүрт Гуулин тосгоны бөх аймгийн нэмэх начин Ч.Эрдэнэсайхан шалгарч аймгийн арслан цолыг хүртжээ.
Н.Цэнгэл
Монголын үндэсний бөхийн холбооноос дараахь шийдвэрийг гаргасан байна. Энэ жилийн улсын их баяр, эрийн гурван наадмаар Говь-Алтай, Хөвсгөл аймгийн наадамчин олныг баясуулан цэнгүүлэхдээ аймгийн удирдлагууд үндэсний бөхийн дүрмийг зөрчсөн гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ