МАН-ынхан Н.Алтанхуяг АН-ыг даргалж байгаа үед зөвшилцөхийг хүсэхгүй байна

Дараагийн Ерөнхий сайд хэн бэ? Залхмаар боловч заавал шийдэхээс аргагүй энэ асуултын хариуг хайж АН-ынхан өчигдөр зөвшилцөж Р.Амаржаргал гэсэн хариуг олжээ. Харин АН-ын дарга нь суудлынхаа асуудлыг ҮЗХ-оор хэлэлцүүлэх ч үгүй хадагдаж үлдсэн.

Тиймээс ч “тэнэг” мэдэгдлийнхээ нөмөрт нуугдан өөрийн хүнээ Ерөнхий сайдаар томилуулах санаатай аж. Үүндээ “Зөвшилцөл” гэгч алтан боломжийг ашиглаж үнэ цэнтэй хүн хэвээрээ үлдээд МАН-ын 26 кноп “манайх” хэмээн дахин андуурав бололтой.

Гэвч МАН-ынхан бас өчигдөр орой “зүгээр суусангүй”. Үзэл бодлоо нэгтгэж, өглөө дарах кнопынхоо утга учир тайллын талаар санаа оноогоо нэгтгэж байв. Юуны өмнө МАН-ын 26 гишүүн Н.Алтанхуяг гэдэг хүн Ардчилсан намыг даргалж байгаа цагт түүнийг дэмжсэн кноп дарахгүй гэж хатуу шийджээ. Товчхондоо “Хэрэв хэлэлцээрийн ширээний ард суувал Н.Алтанхуягтай лав хамт суухгүй” гэнэ. Логикийн хувьд саяхан л “Энэ хүн болохгүй бүтэхгүй байна” гэж огцруулах санал дэвшүүлж түүнийг нь УИХ-ын гишүүдийн олонх дэмжин Ерөнхий сайдаас огцруулчихаад байхад “хугацаа нь дууссан” намын дарга буюу “Тамгагүй Ерөнхий сайдтай” тохиролцохоор тэнэгүүд МАН-ынхан биш гэсэн үг.

Ойлгомжтой бөгөөд нухацтай дараагийн шалтгаан нь монгол хүнийхээ хувьд болж бүтэхгүй гээд төрхөмд нь буцаачихсан бэрийнхээ талынханд дахин хадаг барихгүй гэж шийдсэн бололтой. МАН-ынхан АН-ын дарга Н.Алтанхуягийг , Ерөнхий сайдаас огцруулахдаа улс орны нийтлэг эрх ашгийн үүднээс гарцаагүй үндэслэлтэй,ноцтой шаардлагыг тавьсан. Тэр алдаа дутагдлуудыг Н.Алтанхуяг арилгачихаагүй. Арилгаж болдог ч алдаа биш. Засч залруулах аргагүй ёстой л нэгэнт хөдөлсөн галт тэрэг билээ. Тэгээд ч одоо алдаа арилгах, Н.Алтанхуягийг “засах” хугацаа байхгүй. Тиймээс огцорсон Ерөнхий сайдтай хэлэлцээр хийхгүй, тамгаа тэврэн зугтаж яваа давчидсан царайтай намын даргыг дэмжихгүй нь.

Эх сурвалж: zaluu.com

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин