“Р.Амаржаргал Ерөнхий сайд байж чадна”

ИХ-ын гишүүн Р.Бурмаатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-ҮЗХ-ын хурлыг урьд өмнөхөөс онцлогтой, үр дүнтэйхурал боллоо гэж дүгнэх хэсэг байхад ямар ч үр дүнд хүрч чадсангүй гэж үзэх хэсэг байна. Таны хувьд ҮЗХ хүссэн үр дүнгээ өгч чадсан уу?

-Их олон асуудлын нэгдмэл байр суурьтайгаар шийдэж чадсан. Тухайлбал олон жил их хурлаа хуралдуулаагүй,намын их хурлаас томилогддог намын даргыг өөрчлөөгүй зургаан жил болсныг нэг мөр шийдэхээр болсон. Өөрөөр хэлбэл,намын их хурлаа арванхоёрдугаар сарын 8-нд хийгээд намындаргын асуудлаа шийдвэрлэхээр болсон нь нэгтомоохон үр дүн. Хийж байгаа ажилдаа үнэлэлт дүгнэлт өгөх зэргээр нам дээр хуримтлагдсан олон асуудал шийдлээ олсон гэж хэлж болно.

Хоёрдугаарт, одоогийн тулгамдсан асуудал буюу Ерөнхий сайд, шинэ Засгийн газрыг байгуулах асуудлыгшийдэх эрхийг УИХ дахь АН-ын бүлэгт өглөө.Хэрэв ҮЗХ хуралдаж ингэж шийдээгүй бол өнөөдөр ямар Засгийн газар байгуулах, хэнийг Ерөнхий сайдад дэвшүүлэх асуудал шийдэлгүй байх байлаа.

Гуравдугаарт, МАХН-ын дарга Н.Энхбаяртай хамтран ажиллах гэрээ байгуулсан асуудлыг ҮЗХ авч хэлэлцээд, намындүрэм зөрчсөн гэрээ учраас хүчингүйд тооцохоо зарлалаа. Хүчинтэй ч юм шиг, үгүй ч юм шиг, энэ гэрээ 2024 он хүртэл хэрэгжих юм шиг, үгүй ч юм шиг байсныг нэгмөр болгосон.

Дөрөв дэх томоохон шийдвэр бол Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжиж кноп дарсан найман гишүүнийгнамаас хөөх тухай асуудлыг нухацтай ярилцаад манай намын Хяналтын Ерөнхий хороо дүрэм зөрчижажилладаг, гаргаж байгаатогтоолшийдвэр нь эрх хэмжээгээ хэтрүүлсэнгэдэг дээр санал нэгдсэн. ТиймээсХяналтын Ерөнхий хороог намыних хурлаар шинэчлэх шаардлагатай гэж үзлээ.

ҮЗХ-ны хурлыгдаргалагч Д.Баттулга найман гишүүнийг намаас хөөх тухай тогтоолыг гартаа барьж байгаад “Дэмжиж байгаа нь гараа өргө” гэхэд 100 хувь дэмжээгүй. Эндээс АН нэгдмэл байр суурьтай байгаа нь харагдсан. Ингээд ерөнхийд нь дүгнэж хэлвэл, АН-ын дарга Н.Алтанхуяг МАХН-тай дүрмээ зөрчиж гэрээ хийснийхээ төлөө улстөрийн хариуцлагатооцож огцруулах нь зүйтэй гэдэг дээр Нийслэлийн АН-ын дарга, Монгол Улсын баатар Э.Бат-Үүл УИХ дахь АН-ын гишүүдэдхандсануриалгыг дэмжлээ. МАН-ын гаргасан саналыг үндэслэж биш Э.Бат-Үүл даргын гаргасан уриалгын дагуу саналаа өгч байгаагаа гишүүд ил тодоор хэлсэн байгаа. ҮЗХ-ны шийдвэр бидний зөв байсныгбаталсан.

-Таны хувьд Ерөнхий сайдад хариуцлага тооцох хэрэгтэй гэдэг байр суурин дээрээбаттай зогсч, саналаа өгсөн. Харин зарим гишүүдийн хувьд хэлж ярьж байснаасаа өөр санал өгсөн, бүр саналаа өгөлгүй “бултчихсан” шүү дээ. Энэ асуудалд та ямар байр суурьтай байна вэ?

-Би хүмүүсийн өмнөөстайлбар хийж, хариулах нь зохимжгүй. Жишээ нь, Д.Арвин гишүүнН.Алтанхуягийг авч үлдэнэ гэж ярьж байснаа зарим нэг нь өөр юм яриад явчихсан учраас аль алинд нь оролцохгүй байя гээд чуулганы хуралдаанд ирээгүй гэдгээ тайлбарласан байна лээ.Үүн шиг гишүүн болгон өөр өөрийн тайлбараа хэлэх байх. Нэг л зарчим байгаа. Энэ бол эрх ашгийн эрэмбэ. Улс орныэрх ашгийг хамгийн эхэнд тавина, түүний дараа намын эрх ашиг байна. Энэ эрэмбээ бодож гишүүдсаналаа өгсөн болов уу гэж харж байгаа.

-ТаҮЗХ-ны хурал дээрнамаасхөөхшаардлага байгаа бол би хөөгдөе гэж хэлсэн. Тань шиг улстөрийн ийм эр зориг гаргах хүн ховор байх шүү?

-Би ҮЗХ-ны хурал дээр намын даргад хариуцлага тооцохыг уриалсан. Үүний дараа үг хэлэхдээ “Би намын эрх ашгаа бодож байна. Ард түмэнАН-аас 35 хүнийг УИХ-ын гишүүнээр сонгосон. Үүнээс наймыг нь хөөчихвөл хүчний харьцаа өөрчлөгдөж,олон суудалтай нам биш болох аюул харагдаж байна. Тиймээсби эрх ашгийн эрэмбийг бодожшаардлагатай юм бол намайг хөөчих” гэж хэлсэн юм.

-Энэ таны хувь хүний байр суурь уу, эсвэл фракцийнхаа хүрээнд ярилцсан шийдвэр байсан уу?

-Фракцсаад байх юм байхгүй. Бүх асуудлаа ил тод,илэн далангуй ярьдаг нь АН-ын сайн тал. Түүнээснамын дарга юм уу, аль нэг фракцийн даргын хэлсэнүгээр явдаг бол би өнөөдөр ийм зүйл яриад явж байхгүй биз дээ. Ер нь хэн нэгэн хоорондоо тохирсон гэдгээр ярьдаггүй гэдгийг хэлмээр байна. Хоёр өдрийн турш нээлттэй хэлэлцээд нэгдмэл байр сууринд хүрч чадсан нь АН дотор ардчилал байгааг харуулж байна.

-Өнөөдрийн тухайд /өчигдрийн/ хамгийн сүүлд Р.Амаржаргал гишүүнийг Ерөнхий сайдад дэвшүүлэх болсон тухай хэвлэлүүд мэдээлжээ.

-Нэлээн олон гишүүн уулзаж ярилцлаа.Амаргүй энэ цаг үед Ерөнхий сайд болох хүнийг аль нэг фракц гэж ярихгүйгээр эдийн засгийн хямралыг давж гарахийм төлөвлөгөө байна гэдэг санал санаачлагыг нээлттэйярихаар болсон.Түүнээс биш хэн хэдэн гишүүний дэмжлэгтэй вэ, аль фракциасдэмжлэгтэй вэ гэдгээр асуудалд хандаагүй.

Нэгэнтбүлэгтээ эрх мэдлээ өгсөн байгаа нөхцөлд бүлэг дээрээ бодлогоорооуралд гэдэг зарчим барьж байгаа. Ингээд бодлогыг сонсоод нууц санал хураалт явуулахаар болсон юм. Амаргүй хүнд ачаа үүрүүлэх хүнийхээ итгэл үнэмшил, чадвар, хийх гэж байгаа ажлыг нь харж дэмжинэ.

-Та хувийнхаазүгээс Р.Амаржаргал гишүүнийг энэ цаг үедЕрөнхий сайд байж чадах хүн гэж харж байна уу?

-Ерөнхий сайдаар ажиллаж байсан, олон удаа УИХ-д сонгогдон ажиллаж байгаа, зарчимтай, мэдлэг боловсрол өндөр, АН-ын үүсгэн байгуулагчдын нэг. Олон жил улс төр, эдийн засагт өөрийгөө таниулж чадсан хүн. Ерөнхий сайд байж чаднагэж бодож байна.

-УИХ-ын дарга З.Энхболд АН-ын 33 гишүүн Ерөнхий сайдад нэрээ дэвшүүл гэж хэлснийг засаг төрөө хурдан төвхнүүлэх сонирхолгүй байгаа гэдгийг харуулах шиг боллоо?

-Би эсрэг бодолтой байна. З.Энхболд даргын хувьд жижиг эрх ашгаахойш нь тавиач гэдэгсанаагаар хэлсэн болов уу.

УИХ-д хамгийн олон суудалтай АН-аас Ерөнхий сайдад нэр дэвшиж таарна.Тэгэхээршударгаар нээлттэй оролцоод, бодлогоороо өрсөлдөх зарчмыгхэлсэн гэж ойлгож байгаа.Түүнээс 35 уулаанэрээ дэвшүүлээд,цаг үрсэн ажил болно гэж бодохгүй байна. Ямар нэг байдлаар гишүүдэд боломж байгааг луриалсан. Энэ бол зарчим.

-Шинэ Засгийн газрыг хэрхэн байгуулахвэ гэдэг хүлээлт үүсгэсэн, олон таамаг дагуулсан зүйл болоод байна. МАНАН үүсэх нь гэдэг хардлага ч их байна?

-АН бол олонх болж чадаагүй, хамгийн олон суудалтай нам. Тэгэхээр аль нэг нам, эвсэлтэй хамтарч Засгийн газраа байгуулж таарна. Гэхдээ ҮЗХ-ноостодорхой нэр заасан нам, эвсэлтэй хамтрах шийдвэр гараагүй. УИХ-д суудалтай намуудтай гэрээ хэлэлцээр байгуулж, Засгийн газраа бүрдүүлэх чиглэлийг ҮЗХ-ноос өгсөн. Энэ хүрээнд л ажиллана. Өнөөдөр урьдчилаад хэлэх боломжгүй.

-Засгийн газраа байгууллаа гэхэдхарьяа яам , агентлагуудучраа олох гэж багагүй цаг үрэх байх?

-Нэгнамын Засгийн газрааснөгөө намын Засгийн газар байгуулагдах гэж байгаа хэрэг биш учраас хүндрэл гарахгүй. Сонгуулийн дараа цоо шинээр Засгийн газарбүрэлдэх гээгүй.

-УИХ-ын гишүүдийн 4/1 нь буюу 19 гишүүн гарын үсгээ цуглуулж чадвал аливаа огцруулах асуудлыг УИХ-аар хэлэлцэж байна. Энэ хуулийн тогтолцоо нь төр тогтворгүй байх, төрийг бужигнуулах үндэс болоод байна гэдэгтэй санал нийлэх үү?

-Хангалтгүй ажиллаж байгаа, хууль зөрчсөн асуудлаар огцруулах асуудлыг тавих нь зөв.Түүнээс нэг сонгосон хүндээ хяналт тавьдаггүй, заавал дөрвөн жилийг нь гүйцээнэ гэдэг ойлголтбайж болохгүй л дээ. УИХ-ын хамгийн гол ажил бол хууль тогтоохоос гадна гүйцэтгэх засаглалын үйл ажиллагаанд хяналт тавих. Тэр ч утгаараа 19 гэдэгтодорхой тоо байгаа. Энэ нь гишүүн болгон дуртай үедээ хэн нэгнийг огцруулах асуудал оруулж ирнэ гэсэн ойлголт биш. Энэ бол өөрөө Үндсэн хуулиар УИХ-долгогдсон эрх.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: news.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин