Аваргууд хоёр давлаа
Японы мэргэжлийн сүмогийн арваннэгдүгээр сарын барилдаан буюу Кюүшю башёгийн хоёр дахь өдрийн барилдаан дууслаа.
Мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал мегаширигийн 1-ээс барилдаж байгаа Аминишикиг, 70 дахь их аварга Харүмафүжи Д.Бямбадорж мегаширигийн 2-оос барилдаж байгаа Тоёохибикиг, 71 дэх аварга Какарю М.Ананд мегаширигийн 1-ээс барилдаж байгаа Точиозан нарыг тус тус давж хоёр дахь ялалтаа байгууллаа. Харин шинэхэн секивази Иченожу А.Ичинноров өнөөдөр М-2-оос барилдаж байгаа Такарафүжитэй барилдаж шитатенаги мэхээр давж нэг даваа нэг унаатай боллоо.
Маргааш Хакүхо мегаширигийн 1-ээс барилдаж байгаа Точиозантай, Харүмафүжи мегаширигийн 2-оос барилдаж байгаа Такаясүтэй, Какарю мегаширигийн 1-ээс барилдаж байгаа Аминишикитэй тус тус барилдана.
Эх сурвалж: mminfo.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ