Ц.Сансар, О.Батбаяр нар эзэн хааны цом хүртлээ
Монгол Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойд зориулсан Япон улсын Элчин сайдын цомын төлөө го даам, шёоги шатарчдын тэмцээн Монгол-Японы төвд амжилттай явагдаж өндөрлөлөө.
Энэ өдрийн тэмцээнд го даамаар 4-р дантай Ц.Сансар түрүүлж, Элчин сайдын цомын эзнээр долоо дахь удаагаа шалгарсан.
Го даам бол Японы үндэсний даам бөгөөд 1998 оноос Монголд дэлгэрсэн түүхтэй. Харин япончуудын үндэсний шатар болох шёоги нь Монголд 2005 оноос хөгжиж эхэлсэн. Жил бүр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон Япон, Солонгос, Хятад улсад зохион байгуулдаг олон улсын тэмцээнд манай даамчид тогтмол оролцож байгаа юм.
Харин шёоги шатрын тэмцээнд Монголын Шёоги шатрын холбооны тамирчин О.Батбаяр хоёр дахь удаа түрүүлж Элчин сайдын цомыг хүртжээ.
Шёоги шатарчдаас ирэх 12 дугаар сард Японы Шизүока хотноо болох олон улсын тэмцээнд Монголоос Г.Эрдэнэбаатар анх удаа оролцохоор бэлтгэлээ базааж байна.
Н.Цэнгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ