Улс төрчдийн хамгийн “тэнэг” амлалтууд
Улс төрд орж эх орон, эх дэлхийнхээ төлөө хүчин зүтгэхийг хүссэн дараах нэр дэвшигчид түүхэнд тодоор бичигдэм хачирхалтай амлалтуудыг өгч байжээ.
Эдгээр эрхмүүдийн дунд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама хүртэл байх агаад чухам ямархан тэнэг амлалт өгч байсныг хамтдаа сонирхоцгооё.Ньют Гингрич:
АНУ 2020 он гэхэд саран дээр өөрийн “колони”-оо барина.Желло Биафра: Бизнес эрхлэгчдийг “алиалагчийн хувцас”-аар гоёно.
Сан Францискогоос гаралтай “Dead Kennedys” хамтлагийн дуучин асан тэрээр 1979 - 1980 оны хотын даргын сонгуульд ийн амлаж байжээ. Түүний энэхүү этгээд амлалтад Сан Франциско хотын нийт иргэдийн 3.5% нь санал өгчээ.Энди Кэффри:
Хэрвээ би энэ удаагийн сонгуульд ялалт байгуулах юм бол Конгрессийн ордны шат бүр дээр тамхи угсруулан татах болно.Вермин Саприм: Хүн бүрт “одой” морь өгнө.
Аль ч шатны сонгуульд идэвхитэй нэр дэвшигч Вермин нэгэн цагт Америк хүн бүрт “пони” буюу одой морь өгнө хэмээн ам гарч байсан хачирхалтай амлалт байх ажээ.Хантер С. Томпсон: Нэр дэвшсэн Колорадо мужийнхаа Аспен хотын гудамж талбайг “хиймэл” зүлэгжүүлнэ. Мөн хотынхоо нэрийг “Мяраалаг хот” / “Fat City” болгож өөрчилнө. Түүний 1970 оны Питкин хотын Шерифийг сонгох сонгуулийн энэ амлалтад 1065 хүн санал өгч байжээ. Өрсөлдөгч нь харин 1533 саналаар ялалт байгуулсан байна.Рик Санторум: Хэт задгай, хүнд хэлбэрийн “порно”-нд хориг тавина.
Тэрээр “АНУ-ын Ерөнхийлөгчийн Сонгууль - 2012”-т нэр дэвшихээр өрсөлдөж байсан бөгөөд компанит ажлынхаа хүрээнд ийнхүү “хүнд” хэлбэрийн порног хориглох тухай амлалтыг өгсөн нь олны анхаарлыг ихээхэн татаж байсан гэдэг. Үүний эсрэгээр “хөнгөн” хэлбэр нь хэрхэх тухайд сонгогчид нилээд тохуурхал хийж байсан гэнэ. (АНУ-ын Ерөнхийлөгчийн Сонгууль - 2012)Барак Обама: Өрсөлдөгч Митт Ромниг “хачин хүн” гэж дуудахгүй.
(АНУ-ын Ерөнхийлөгчийн Сонгууль - 2012)Херман Кейн:
Хуулийн ямар ч төслийг “3” хуудаснаас илүүгүй байлгах болно. Үүнээс илүү гарсан хуулийн төслийг хүлээж авахгүй. Хэн ч “2700” хол давсан хуудастай хуулийн төслийг шагайж харахгүй.
Эх сурвалж: playskull.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ