Э.Цасчихэр: Давраад байсан юм, хохь нь

Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэрт холбогдох төсвийн мөнгө шамшигдуулсан гэх хэргийг АТГ-аас гурван жилийн өмнө шалгаж дуусаад анхан шатны шүүхээс жирийн дэглэмтэй хорих ангид гурван жил хорих ял оноосон байдаг.

Мөн тодорхой албан тушаалд хоёр жил ажиллах эрхийг нь хассан байна. Гэтэл ял нь тэнсэн харгалзах ял болж, Засаг даргын суудлаасаа буусан тэрбээр өдгөө ялын хугацаагаа дуусахыг хүлээгээд сууж байгаа юм. Түүнийг аймагтаа барихаар төлөвлөсөн Нарийны голын 325 км, Тээлийн голын зам, гүүрийн барилгын ажлыг өөрийн “Мөнхжим” компаниар гүйцэтгүүлэхээр 710 сая төгрөг завшсан, төрийн алба хаагчдын таван давхар орон сууцыг дөрвөн давхар болгон барьсан гэх иргэдийн мэдээллийн дагуу шалгасан юм. Экс Засаг ноён Э.Цасчихэрийн хувьд МАН-ын гишүүн бөгөөд АН-ынханд халтай нэгэн гэж хэлж болно.

Тэрбээр нутаг нэгт Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцорсонд ихэд баяртай байгаа бололтой. Цахим хуудсандаа “Давраад байсан юм, хохь нь. Даруулга хэрэгтэй байсан юм. Монголын ард түмэн амны хишиг, буян заяатай юм” гэж бичжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин