Сүйт бүсгүйгээсээ зугтжээ (гэрэл зургууд)

“Нас ахих тусам эмэгтэй хүн илүү гоо үзэсгэлэнтэй болдог” хэмээн Одри Хепберн хэлж байсан билээ. Харин эрчүүд үүнтэй санал нэгддэггүй бололтой. Хэрвээ таны эхнэр, нөхөр хөгширвөл та түүнийг хайрласан хэвээр байх уу?...

Shanghaiist-ын мэдээлж байгаагаар, өнгөрсөн даваа гаригт Хятадын залуухан эрэгтэй болон ахимаг насны хуримын даашинзтай эмэгтэй нарын дунд томоохон маргаан гарсан гэнэ. Гэхдээ сүүлд нь харахад хуримын даашинзтай бүсгүй 20 орчим настай байсан бөгөөд нүүр будалтын ачаар 50 насаар хөгширсөн байна. Хэрвээ бүсгүй хөгширвөл нөхөр нь түүнд хайртай хэвээр байх уу гэдгийг тэрээр энэ маягаар шалгахаар болжээ.

Тэрээр хуримын зураг авалтын өдрөө нүүрээ хувирган ирсэн бөгөөд сүйт залуугаасаа “Чи намайг 70 настай байхад ч хайрлах уу?” хэмээн асуусан байна. “Хэрвээ чи намайг хайрлах юм бол одоо надтай зургаа авахуулах болно” гэжээ. Гэрчүүдийн мэдээлж байгаагаар залуу сүйт бүсгүйгээ хурдан будгаа арилгаж, цагаан үснүүдээ ав хэмээн дургүйцсэн байна. Бүсгүйг татгалзахад залуу хараалын үг хэлж, шилээ хаяад бүсгүйг орхин явжээ.

Сэтгэлээр унасан бүсгүй найз залуугаа маш хүүхэмсэг, олон сүйт бүсгүйтэй байсан хэмээн гадуур явж байсан хүмүүст тараасан байна. Энэ үед сэтгүүлч нар түүнээс яагаад заавал хүүхэмсэг залуутай гэр бүл болохыг хүсээд байгаа талаар асуухад: “Яагаад гэвэл тэр надад маш сайн ханддаг” гэжээ. Үйл явдал дууссаны дараа хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн хоёр эрэгтэйгээс үзэл бодлыг асуусан байна.

Ахимаг насны эрэгтэй эхнэрийгээ хэдэн настай байсан ч хайрлана гэсэн бол арай залуухан залуу нь царай муутай хүнтэй гэрлэхгүй хэмээн хэлжээ. Одоогийн байдлаар хосууд гэрлэх эсэх нь тодорхойгүй байгаа бололтой. Харин Хятадын зарим иргэд үүнийг ямар нэгэн шоу хэмээн үзэж байгаа бөгөөд хэрүүл гарах тэр мөчид хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн маш хурдан ирсэн гэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин