С.Урантөгс: Чингис хааны онгоныг олсон гэдэг нь үндэслэлгүй мэдээлэл
Чингис хааны онгон олдсон гэх мэдээллийг гадны сайтуудаар бичиж эхлээд байна. Энэ талаар монголчууд сошл ертөнцөөр шуугиж, үнэхээр олдсон эсэх талаар нь эргэлзсэн. Манай сайт руу ч иргэд хандан, Бээжингийн их сургууль дээр энэ талаарх асуудал яригдаж буйг мэдээлсэн юм. Тиймээс бид эхний ээлжинд орчуулгын мэдээллийг хүргэсэн бол одоо та бүхэнд албаны хүнээс авсан тодруулгыг хүргэж байна.
Албаны тодруулгыг Соёл,спорт,аялал жуулчлалын сайдын зөвлөх \PhD\ С.Урантөгсөөс авлаа. Тэрээр дээрх мэдээллийг үндэслэлгүй, худлаа гэдгийг онцолсон юм. Тэрээр:
-Худал гэх учир нь Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Археологийн мэргэжлийн зөвлөлөөс малтлага, хайгуул, тандалтын экспедици ажиллах эрхийг жил бүрийн дөрөвдүгээр сарын 15-наас олгодог жишгээр манайхаас эрхээ авсан найман баг 2014 оны хувьд эрхээ аваадажлаа гүйцэтгээд тайлан мэдээгээ эхнээсээ өгөөд эхэлсэн байна гэлээ.
Харин гадны мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж буй дээрх мэдээлэл тус яаманд огт очоогүй ажээ. С.Урантөгс “Түүний зэрэгцээ хиргэсүүр олдсон байлаа гэхэд Чингис хааны онгон мөн эсэхийг тогтоохын тулд шинжлэх ухааны маш олон үндэслэл бүхий судалгаа шинжилгээ хийх ёстой. Наад захнь энэ боолын шарил гээд байгаа 68 палеоантропологийн материал дээр эхлээд краниологийн, морфометрийн хэмжилтүүд хийж ерөнхийд нь антропометрийн судалгаанд хамруулж реконструкцийн болон DNK шинжилгээ хийж байж сая Чингис байна уу Норов байна уу хэнийг нь тогтооно шүү дээ” гэсэн юм.
Мөн тэрээр “ийм олон хүний шарил бүхий дурсгалыг замын компани олж малтаад хэн хүнд мэдэгдэхгүй ямаршинжлэх ухааны үндэслэл, эх сурвалжаар он цаг, нэр усыг нь тогтоосон бас бүр тодруулаад хөөхөд ямар нэртэй замын компани хаанаас малтлагын эрх аваадхаашаа авч яваад гэх мэт ямар ч баттай эх сурвалж байхгүй байна шүү дээ.Үнэхээр олдворт газар илэрсэн нь л болХарьяа орон нутгийн удирдлагад мэдэгдэж орон нутгаас үнэн зөв мэдээллийн дагуу Мэргэжлийн зөвлөл баг бүрдүүлж яаралтай арга хэмжээгавах хүртэлх түвшинд ажилладаг” гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ