Газны үнэ 60 төгрөгөөр хямдарна

Ирэх сарын 1-нээс газны үнэ 60 төгрөгөөр хямдрахаар болжээ. Тодруулбал, “Дашваанжил”, “Юнигаз” ХХК-иуд өнгөрсөн сард газан бүтээгдэхүүнийхээ үнийг 60 төгрөгөөр нэмээд байсан юм. Учир нь ОХУ-д шинэ стандарт мөрдөгдөн 98 хувийн нягтаршилтай газ Монголд орж ирэх болсон нь хуулийн дагуу НӨАТ авдаг болж ийнхүү нэмэхээс өөр аргагүйд хүрсэн талаар албан ёсоор мэдээлж байсан байна.

Харин Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас Засгийн газарт санал хүргүүлснээр энэхүү хувьд өөрчлөлт оруулсан байна.

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ