М.Энхсайхан өөрийгөө Ерөнхий сайд болохыг дэмжиж байна
Н.Алтанхуягийг огцруулах саналыг баталж алх цохисон тэр мөчөөс эхлээд урган гарсан нэг асуулт бол дараагийн Ерөнхий сайд хэн болох вэ гэдэг байлаа. АН–ынхан маргааш ээлжит бус ҮЗХ–ны хурлаараа шинэ Ерөнхий сайдын талаар хэлэлцэхээр тохирсон. Тэгвэл олон нийтийн сүлжээ сайт болох твиттер, фэйсбүүкээр дараагийн Ерөнхий сайдыг хэн байх вэ гэдэг санал асуулга өглөөнөөс эхлээд хөвөрч байна. Жиргээч бүр өөрт таалагдаж, хүндэлж, итгэж явдаг нэгнээ сайдад нэрлэж байна. Тэдгээрийн дунд нэгэн жиргээч МҮАН–ын дарга М.Энхсайханыг Ерөнхий сайдын суудалд санал болгожээ.
Хамгийн сонирхолтой нь М.Энхсайхан тэрхүү жиргээг нь ретвийт хийж дэмжсэн байна. Твиттерт ретвийт гэдэг бол лайк л гэсэн үг. Энэ нь МҮАН–ын дарга битүүхэндээ Засгийн газрын тэргүүний суудалд санаархаж сууна гэсэн үг. Даан ч түүний санааг АН–ынхан хүлээж авахгүй л болов уу.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ