Хүчилтөрөгчгүй 5 секунд болвол юу болох вэ?
Бид хоолгүйгээр сар орчим, усгүйгээр 7 хоног л тэсч чадна. Бие организм дотор хоол ундыг тодорхой хугацаанд орлох өөх тос, ба шингэний хуримтлал байдаг. Харамсалтай нь, бидний бие дотор хүчилтөрөгчийн нөөц бараг байдаггүй юм байна. Ердөө гуравхан минут амьсгаа авахгүй байх, эсвэл зүрх зогсвол организм дахь хүчилтөрөгчийн нөөц барагдаж хүн үхнэ. Хүчилтөрөгчгүй 5- хан секунд болоход...
Өдрийн тэнгэр хар бараан өнгөтэй харагдана.
Газрын гадаргуу хагарна. ( Учир нь гадаргуугийн 45% нь хүчилтөрөгч байдаг )
Бүх амьд биетийн дотор чих хага үсэрнэ
Агаарын даралт 25%-иар багасах тул төмөр бетон барилгууд нурж унана. ( Хүчилтөрөгч бол бетоны чухал бүрэлдэхүүн хэсэг юм )
Усны гуравны нэг хувь нь хүчилтөрөгч байдаг тул, устөрөгч хий хэлбэрт шилжиж, овор хэмжээ нь ихэснэ.
Далай тэнгис ууршиж, сансарт хөөрнө.
Хүчилтөрөгчгүй болсон устөрөгч агаар мандалд хялбархан очиж цааш сансарт ч гарах боломжтой.
Харин хүчилтөрөгч 2 дахин их болчихвол яах вэ?
Цаасан онгоцнууд хол ниснэ. Авто машинууд улам их бензин зарлагадах болно.
Бид их аз жаргалтай байх болно. ( Нэмэгдэл хүчилтөрөгч ой тогтоолт болон анхаарлыг сайжруулж, биеийн чалхыг нэмэгдүүлнэ )
Шавжнууд маш том хэмжээтэй болно. ( Шавжны хэмжээ агаар дахь хүчилтөрөгчийн хэмжээнээс шалтгаалдаг )
Эх сурвалж: viva.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ