Сагсчид тавдугаар байрын төлөө тоглоно
Талбайн эзэн Тайваны багийг Монголын баг тамирчид 73:66 харьцаатай, +7 онооны зөрүүтэй хожсон юм. Ингэснээр Монголын багийн онооны зөрүү -5 болсон юм. Харин Тайваны баг Монголд -7 оноогоор хожигдож, Хятадын багийг 89:88-р хожиж, нийлбэр -6 оноотой болсон. FIBA-н 2014 оны дүрмээр бол, манай баг дараагийн шатанд гарах байсан. Гэсэн ч зохион байгуулагчид 2012 оны дүрмийг ашиглахаар шийдвэрлэсэн.
Энэ нь хожил тэнцсэн багуудыг эрэмбэлэхдээ, баг тус бүрийн авсан нийлбэр оноог, алдсан нийлбэр оноонд нь хувааж, коффециент гаргадаг дүрэм. Тиймээс Монголын багийн авсан нийлбэр оноо 125, алдсан оноо 130, коффециент нь 0,96153846. Харин Тайваны багийн авсан оноо 155, алдсан оноо 161, коффециент нь 0,96273292. Ингээд манай багийг 3-р байр руу унагаалаа. Хятад, Тайваны багийн тоглолтын үр дүн итгэмээргүй өндөр оноо авалцсан, Хятадын баг дэндүү их бөмбөгөө алдсан тоглолт боллоо. Энэ тоглолт 81:80 харьцаатай өндөрлөхөд л, коффециент бодох дүрмээр, манай баг цааш шалгарахаар байлаа.
Тайвань улс 2017 онд Дэлхийн Оюутны Универсиад наадмыг зохион байгуулна. Тиймээс ч энэ тэмцээнд их ач холбогдол өгч, ажиллалаа. Гэхдээ залуус маань Тайваны 7 сургуулийн оюутнуудаас бүрдсэн, оюутны шигшээ багийг талбай дээр нь хожиж, тэмцээний том сенсаацийг тарилаа. Манай залуучууд 5-р байрын төлөө тоглоно.
Эх сурвалж: МСБХ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ