“Би баян байсан. Гэхдээ эд мөнгөөр биш, хайраар баян байсан”
Калифорни дахь “In-N-Out Burger” зоогийн газарт Жон Силва гэх ахимаг насны нэгэн эр хооллохдоо ширээн дээрээ нэгэн гэрэл зургийг байнга тавьдаг байжээ. Тэрхүү зураг нь 55 жил хамт амьдарч, 2009 онд өөд болсон талийгаач эхнэрийнх нь зураг юм.
Тэрээр хооллож байхдаа ойролцоо суух өөр хэн нэгэн үйлчлүүлэгчид эхнэртэйгээ хэрхэн танилцсан болон түүнийгээ ямар сайхан хүн байсныг нь ярьж өгдөг байна. “Бид 1944 онд анх танилцахад хоёулаа 17 настай байсан. Хэдхэн удаа уулзаад би дайнд явж, түүний гэр нүүж бид холбоо тасарсан. Би дайнаас ирээд түүнийгээ 10 жил цөхрөлтгүй хайсан. Хайрандаа бараг “галзуурчихсан” байсан юм. Нэг өдөр би Калифорни дахь үсчний газарт ортол тэнд байсан үсчний охин тэр минь байсан юм. Тэр ч мөн намайг төдий хугацаанд хайсан байсан. Бид гэрлэж гайхалтай 55 жилийг хамтдаа өнгөрүүлсэн юм. Би баян байсан. Гэхдэээд мөнгөөр биш, хайраар баян байсан. Би түүнтэйгээ уулзаж үүрд хамт байх мөчийг хүлээж байна” хэмээн тэрээр ярьдаг байна.
87 настай Жон Силва эхнэрийнхээ гэрэл зургийг цаг үргэлж биедээ авч явдаг бөгөөд ойн баяр, эхнэрийнхээ төрсөн өдрийг ч мөн тэмдэглэдэг байна. "Тэр заримдаа зургаа үнсэж харагддаг" гэж тус зоогийн газрын зөөгч хэлжээ.
Түүний зургийг тус зоогийн газрын нэгэн үйлчлүүлэгч анх өөрийн твийтэрт хийснээс хойш цахим ертөнцөд хүмүүс түүнийг андахаа байжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ