Улам хөөрхөн болох гэсэн биш эрэмдэг болж, ой санамжаа алдаж эхэлжээ

Охид бүсгүйчүүд минь, эрүүл биедээ мэс заслын хутга л бүү хүргээрэй.

Оросын дуучин Саша Гинзбург улам сайхан, хөөрхөн болох гэсэн биш эрэмдэг амьтан болон хувирчээ. Тэр өөрийгөө Саша Project гэж нэрлэдэг. Түүний “Надад чи маш их хэрэгтэй байна”, “Цагаан даашинз” зэрэг дууг зарим нь сонссон байх. Товчхондоо Саша Оросын шоу бизнест тодорхой орон зай эзэлж байсан хүн.

Гэтэл тэр улам гоё, хөөрхөн болох гээд хамгийн сүүлд эрүүндээ имплантант суулгуулсан биш эмчийн алдаанаас болоод эрэмдэг амьтан болж хувирчээ. Түүний хамар ба эрүү нь муруйж, уруулын оронд нүх үлдсэн, тэр бүү хэл доод уруулын доорх том онгорхойгоор имплантант буюу хиймэл суулгац харагдах болсон. Ингээд бүсгүй хоёр жилийн турш эмчийн алдааг засуулах гээд явжээ.

Саша нийт 9 удаа гоо сайхны мэс засал хийлгэж, сүүлийн ганц жилд л гэхэд 3 удаа гүн наркозод орсон. Уг нь жилд нэгээс илүү удаа болохгүй гэдэг дүрэмтэй. Гэвч түүний бие дээрдсэн юм алга. Гипстэй, бөөн хаван, хөх няц болсон амьтан уйлж унжин явах болжээ.

Үргэлжлэлийг эндээс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин