С.Баяр: Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр өчигдөр намынхаа харъя байгууллага болох НАМЗХ-ны гишүүдтэй “VIP Meeting” уулзалт хийжээ. Тэрбээр энэ үеэр Монголын өнөөгийн нийгэм, улс төрийн нөхцөл байдал, гадаад харилцаа, хууль эрх зүй, улс төрийн намуудын хамтын ажиллагаа, төлөвшил зэрэг сэдвүүдээр залуучуудтай санал бодлоо солилцсон байна.

Түүний тухайд уулзалтын үеэр Монгол Улс цаашдаа Ерөнхийлөгчийн засаглалтай болохыг дэмжиж байгаа тухайгаа онцолжээ. Тодруулбал С.Баяр, “Үндсэн хууль батлагдах тэр үйл явцад оролцож явсан хүний хувьд би Ерөнхийлөгчийн засаглалтай болохыг дэмжиж байлаа.

Одоо ч энэ итгэл үнэмшил маань байсаар байгаа. Магадгүй их эзэн Чингис хааны үр хойч бидэнд үүнийг ойлгоход илүү амар хялбар байж магадгүй. Тэр нь ч дээр байх боломжтой. Жишээлбэл Ерөнхийлөгчийн сонгуулийг дөрвөн жилд нэг л удаа хийдэг байх.

Өөр сонгууль хийхгүйгээр. Тэр сонгогдсон хүн нь хэнийгээ ерөнхий сайд болгохоо өөрөө шийдээд явж болох юм. Гэхдээ хуульчид, нийгмийн төлөөлүүд надтай санал нийлэхгүй байх нь олонтаа. Нэг хүн төрийн эрхийг барина гэдэг нь зовлонтой. Төрийн жолоог дур мэдэн буруу тийш нь залчих вий. Тийм учраас 76 гишүүн сонгодох байх нь зөв. Магадгүй энэ үнэн байж болно” хэмээжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин