Т.Баясгалан гурав дахь хүүхдээ өлгийднө
Монголын урлагт саяхан л Уртын дуучин Түвшинжаргалын охин Баясгалан хэмээх гялалзсан бүсгүй оюутны ширээнээс хүч түрэн орж ирж, тун удалгүй Гавьяатын тэмдгээр энгэрээ мялааж, олон хүний хүндлэл найдварыг хүлээсэн уран бүтээлч болсон. Гэвч тэрбээр УИХ-ын гишүүн Д.Батбаяртай сууж, хоёр хүүхэд гаргаад л тайзнаас бүрмөсөн хөндийрсөн гэвэл хилсдэхгүй байх.
Сайн хань, халамжтай ээж байхыг илүүд үзсэн тэрбээр гурав дахь үрийнхээ зулайг үнэрлэхээр хоног тоолон хүлээж суугаа гэнэ шүү. Ойр ойрхон Солонгос руу явж үзүүлчихээд байгаа Т.Баясгалан ар гэрийн ажлаа зохицуулахаас гадна бизнесийнхээ ажилд ч сайн амжилттай яваа нэгэн гэдэг.
Харин сүмоч нөхөр Батбаяр нь мундаг том уран сайханч болжээ. УИХ-ын гишүүнийхээ суудлаас бууж, Ерөнхий сайдын зөвлөх гэдэг алба хаших болсон Д.Батбаяр дуу дуулж, сүүлдээ бүүр хөөмийлдөг болоод байгаа гэнэ шүү.
Эх сурвалж: wikimon.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ