Сэлмэн хөлтэй монгол бүсгүй АНУ-д тэргүүллээ
Сэлмэн хөлтэй Монгол бүсгүй New York хотноо 42 км замыг 8 цаг 15 минутанд амжилттай туулж 70000-н хүн оролцсон марафонд төрөлдөө манлайллаа.
Саяхан л энэ зун Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хагас сайн өдрийн өглөө болгон бусдыг уриалан гүйж бэлтгэл сургууль хийдэг байсан Саранчулуун маань NewYork хотод болсон 300000 хүнээс 70000 нь л оролцох эрхтэй марафон гүйлтэнд 42 км замыг амжилттай туулж төрөлдөө манлайлан орж ирлээ.
Тэрээр тасралтгүй 8 цаг 15 минут гүйжээ, 1000 1000 хүмүүс Саранчулууны нэрийг дуудаж Монголоор минь бахархаж байсан байна. Монголоос түүнтэй хамт явсан Манлай маань мөн 42 км замыг 2 цаг 15 минутанд туулж 100 гаруй тэргэнцэртэй тамирчдаас 20-н хэддүгээр байран оржээ.
Тамирчиддаа баяр хүргэе.
Эх сурвалж: Ganjavkhlan Chadraabal
СЭТГЭГДЭЛ БИЧИХ