Сэтгүүлчдийн эсрэг үйлдсэн 10 гэмт хэрэг тутмын нэг нь л ял шийтгэл хүлээдэг

Нэг жилийн өмнө (2013 оны арваннэгдүгээр сарын 2) Францын олон улсын RFI радиогийн хоёр сэтгүүлч Малигийн иргэний дайны үеэр ярилцлага авсныхаа төлөө буудуулан амь насаа алдсан.

Өнөөдрийг хүртэл энэ хэргийн хариуцлагыг хэн нэгэн хүлээгээгүй байна. Тиймээс энэ өдрийг хүндэтгэнНҮБ-ын Ерөнхий Ассамблей жил бүрийн арваннэгдүгээр сарын 2-ны өдрийг “Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр” болгон зарлаж, (НҮБ, Ерөнхий Ассамблей, 68 дугаар чуулган, 70 дугаар нэгдсэн хуралдаан, 68/183 тоот тогтоол.

Энэ нь сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудын эсрэг бүхий л төрлийн халд­­­лага, хүчирхийллийн эсрэг хамгийн том тогтоол болсон) НҮБ-ын гишүүн орнуудыг сэтгүүлчдийн эс­рэг аливаа халдлага, гэмт хэрэг гаргахгүй байх нөх­цөл бололцоог хангах, аль хэдийнэ үйлдэгдсэн гэмт хэрэг зөрчлийн буруу­тай эздийг тогтоож, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхийн төлөө хамаг нөөц болол­цоогоороо ажил­лахыг уриалсан юм.

Энэ хүрээнд “Глоб интернэшнл төв” төрийн бус байгууллага анх удаа энэ өдөрт зориулан компанит аян өрнүүлж, “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө бол хүний эрх” уулзалт ярилцлагыг Хууль зүйн яам, Нээлттэй нийгэм форум болон ЮНЕСКО-гийн Бээжин дэх Төлөөлөгчийн газартай хамтран зохион байгуулжээ.

Гэм буруутнуудын 90 хувь нь хуулийн хариуцлага хүлээдэггүй

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд дэлхий даяар 700 гаруй сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан түгшүүртэй нөхцөл байдал дээрх өдрийг бий болгоход хүргэсэн шалтгааны нэгд зүй ёсоор тооцогдож байна.2006-2013 онд 593 сэтгүүлч бусдын гарт амь насаа алдсан тухай ЮНЕСКО мэдэгдэл гаргаж, дээрх хэргийн зургаан хувьд л шүүхийн ялын тогтоол уншиж, гэм буруутныг шийтгэсэн гэжээ. Мөн 2012 онд хэвлэл мэдээллийн салбарын 123 хүн амь насаа алдсан бол өнгөрсөн онд энэ тоо 91 болж буурсан ч хамгийн олон сэтгүүлч амиа алдсан хоёр дахь жил болж бичигджээ.

Тэгвэл “Сэтгүүлчдийн хам­гаалах хороо”-ны гаргасан илтгэлд өнгөрсөн арван жилд сэтгүүлчдийн бусдын гарт хорлогдож амь насаа алдсан нийт хэргийн 90 хувьд нь гэм буруутнууд хуулийн хариуцлага хүлээлгүй, одоог хүртэл эрх чөлөөтэй явж байгаа тухай онцолжээ. Тиймээс тус хороонооссэтгүүлчдийг хороосон хэдэн зуун гэмт хэрэгтэн өнөөг хүртэл ял шийтгэлгүй хууль, ёсыг гажуудуулж яваа нь өнөөгийн хэвлэлийн эрх чөлөөнд тулгарсан хамгийн том аюулын нэг гэж дүгнээд байна. Сэтгүүлчдийн эсрэг үйлдсэн гэмт хэргүүдэд ял шийтгэл үл хүлээлгэдэг байдлаараа Ирак, Сомали, Филиппин, Мексик, Орос, Колумб, Сири, Бразиль зэрэг орон хамгийн эхэнд бичигджээ.

2012 оныг хүртэл…

УИХ-ын 2012 оны сон­гуулийн үеэр Хөвсгөл айм­­­гийн “Скай” телевизийн за­хи­­­рал Б.Ганзориг сэтгүүлч, зу­­­раг­лаачдаа зодож тан­хайр­сан хэрэг гарсан. Энэ хэ­рэгт холбогдох Б.Ганзориг, Д.Улам­­баяр, Б.Лхагвасүрэн нарт холбогдох хэргийн шүүх ху­­­­­рал болж, Б.Ганзоригт 3.5 жи­­лийн хорих ял, Д.Уламбаярт Эрүү­­гийн хуулийн 153.1-т зааснаар хөдөлмөрийн хөлс­­­ний доод хэмжээг 52 дахин нэмэгдүүлсэнтэй тэн­цэх хэмжээний буюу 7.3 сая төгрөгийн торгууль ногдуулж, Б.Лхагвасүрэнг Эрүүгийн хуулийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3.1 жилийн хугацаагаар хорих ял ногдуулж, шийтгэх тогтоолыг хоёр жилийн хугацаагаар хойшлуулахаар шийдвэрлэсэн билээ.

Гэвч үүнээс өмнө ийм төрлийн хэргийг мөрдөн шалгасан тохиолдол байгаагүй гэдгийг “Глоб интернэшнл төв”-ийн “Сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангах, тэдний эсрэг гэмт хэрэг ял шийтгэлгүй өнгөрч буйтай тэмцэхийн төлөө хууль дээдлэх ёсыг хүндэтгэх нь” илтгэлд дурджээ. Түүнчлэн илтгэлд хэвлэлийн эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг үйлдэгчид Монголд ял шийтгэлгүй үлддэг, тоо, баримт нарийвчилсан судалгаа байхгүй, сонгуулийн жил энэ тоо нэмэгддэг зэргийг онцолсон байна.

ЮНЕСКО оролцож эхэлснээр

ЮНЕСКО-гийн Бээжин дэх Төлөөлөгчийн газрын мэдээлэл, харилцааны зөвлөх Андрей Кайрола “Сэтгүүлчид олон нийтэд үнэн бодитой мэдээлэл хүргэж байгаагийнхаа төлөө ямар нэг байдлаар заналхийлэлд өртөх, бие махбодь, сэтгэлзүйн дарамтад орох амь, насаа алдах нь их болсон” (“Зууны мэдээ” сонин) гэж хэлжээ. Тэрбээр “Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр”-ийг Монгол Улс “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө бол хүний эрх” сэдвээр зохион байгуулж байгаатай холбогдуулан “Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох тухай НҮБ-ын тогтоол үйл ажиллагааны төлөвлөгөө”-г товч танилцуулсан юм.

Тухайлбал, олон нийтэд мэдээлэл хүргэх гэж байгаагийнхаа төлөө долоо хоног бүрт нэг хүн амиа алдаж байгаа нь яах аргагүй НҮБ-ын үйл ажиллагааны төлөвлөгөөний гол асуудлын нэг болж байгаа аж. Харин НҮБ-ын үйл ажиллагааны төлөвлөгөө нь аливаа бэрхшээлийг давахад НҮБ-ын нэр хүндийг ашиглах, асуудлыг шийдвэрлэхэд бусдад иш татах гол зүйл болгох олон боломжийг олгодог байна.

Мөн төлөвлөгөө гаргаснаар аливаа бэрхшээл гарсны дараа бус өмнө нь хамгаалах асуудалд нухацтай анхаарч ажиллах аж. Жишээ нь, сэтгүүлчдийн эсрэг хүчирхийлэл, гэмт хэргийг яллахгүй байгаагийн гол учир шалтгааныг олж, таслан зогсоох чиглэлд анхаарал хандуулах юм байна.

Эх сурвалж: #000; font-weight: bold;" href="http://www.assa.mn/content/26239.shtml?alias=social">www.assa.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин