Монголын баг тамирчид өнөөдөр Хятадын багтай тоглоно
Өнөөдөр Азийн оюутны аварга шалгаруулах эрэгтэй сагсан бөмбөгийн тэмцээн Хятадын Тайваны Тайпей хотноо эхэлж байна. Азийн оюутны наадамд БНХАУ, БНСУ, Хятадын Тайвань, Хонгконг, Малайз, Филлипин, Монгол зэрэг 10 орчим орны баг тамирчид өрсөлдөж байна. Тэмцээн энэ сарын 3-8-ны өдрүүдэд болж өндөрлөх юм.
Тус тэмцээнд манай орноос оюутны шигшээ багийн 18 тамирчин оролцох юм. Тэдний хувьд В хэсэгт Тайвань, Макао, Хятадын багтай орсон. Тэмцээний сугалаа, хуваарын дагуу өнөөдөр буюу 11-р сарын 03 нд 14:00 цагаас Монгол- Хятадын багууд Азийн оюутны аваргын анхны тоглолтыг эхэлнэ.
Энэхүү нэр хүндтэй тэмцээн 2006 онд анх зохиогдож эхэлсэн юм. Монголын сагсан бөмбөгийн оюутны эрэгтэй шигшээ баг 2008, 2010, 2012 онуудад гурван удаа оролцсон түүхтэй. Монголын баг 2010 онд Хятадын Тайвань, Ливаны багийн дараа орж хүрэл медаль хүртэж байсан бол 2012 онд БНСУ, Тайваны дараа мөн 3 дугаар байрт шалгарч байжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ