"Их дуулга" тэмцээнээс гурван медаль хүртээд байна
Өчигдөр жүдо бөхийн “Их дуулга” тэмцээнээс тамирчин М.Уранцэцэг аваргын алтан медаль зүүж, дэлхийд чансаагаараа тэргүүлсэн амжилт гаргасан.
Тэгвэл тус өдөр мөн манай улсын хоёр тамирчин медаль хүртсэн юм. Эрэгтэйчүүдийн 60 кг-д дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшин эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Эквадор, гуравдугаар тойрогт Казахстаны бөхийг цэвэр савж хэсгийн аварга болжээ.
Улмаар аваргын алтан медалийн төлөө Азербайжаны А.Сафаровт хожигдож мөнгөн медалийн эзэн болсон юм.
Мөн тус жинд барилдсан Монголын хоёр дахь бөх Г.Хэрлэн хэсгийн аварга болж мөнгөн медалийн төлөө Азербайжаны А.Сафаровт ялагдсан. Харин хүрэл медалийн төлөө Их Британийн М.Эшлигийг цэвэр ялж медалийн тавцанд зогсох эрхтэй болсон.
АНЭУ-ын Аби Даби хотноо зохиогдож буй “Их дуулга" тэмцээнд 65 орны эрэгтэй, эмэгтэй 401 тамирчин өрсөлдөж байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ