Антарктидаас 100 жилийн өмнөх тэмдэглэлийн дэвтэр олджээ
Их Британийн судлаач Роберт Фолкон Скотт Антарктид тивийг судлах ажилд багагүй хувь нэмэр оруулсан эрдэмтдийн нэг бөгөөд 1912 онд Антарктидад судалгааны ажил хийж яваад нас барсан аж. Саяхан Шотландын судалгааны багийнхан түүний экспедицид хамт ажиллаж байсан эмчийн тэмдэглэлийн дэвтрийг олсон байна. Судлаачдын хэлж буйгаар уг дэвтэр Скоттын судалгааны багт 1910-1913 оны хооронд ажиллаж байсан Жорж Мюррей Левик хэмээх зурагчин, мэс заслын эмчийн тэмдэглэл гэнэ. Уг тэмдэглэлийн дэвтэрт Жорж Мюррей Левик 1911 онд судалгааны үеэр авч байсан зураг хийгээд тухайн үеийн үйл явдлын талаар харандаагаар тэмдэглэн үлдээсэн байжээ.
Алдартай судлаач Роберт Фолкон Скоттын аяллын талаарх мэдээлэл бараг байдаггүй бөгөөд энэхүү дэвтэр Антарктидыг судалж байсан эрдэмтэд, тэдний судалгааны ажлын талаар багагүй мэдээллийг өгнө хэмээн шинжээчид найдаж байгаа аж.
Эх сурвалж: photonews.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ