Б.Мөнхжин Кассум Алимтай сүүлийн өргөө хийнэ
Зуун буудалт даамын өсвөрийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Эстони улсын нийслэл Таллин хотноо ес дэх өрөг буюу сүүлийн тоглолтууд болж байна. Энэхүү тэмцээнд 14 орны 128 өсвөрийн даамчин оюуны цэц сорьж байна.
Тэмцээний найман өргийн дараах байдлаар охидын 8-10 насанд өрсөлдөж буй Б.Мөнхжин 6 хожил, 2 хожигдолтойгоор 12 оноо авч, II байрт, Б.Өнөржаргал VII, Б.Мишээл XI байрт бичигдэж байна. Б.Мөнхжин өнөөдөр сүүлийн өргөө 11 оноотой IV байрт жагсаж буй Казахстаны Кассум Алимтай хийнэ.
Ес дэх өргийн дүнманай цагаар 21.00 цагт гарч аваргууд тодрох юм.
Н.Цэнгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ