KFC-гийн түгээлтийн тэрэг осол гаргажээ
Дэлхийн 120 гаруй оронд салбартай шарсан тахианы сүлжээ ресторан болох алдарт "KFC"-гийн салбар Монголд нээгдээд жил гаруйн хугацаа өнгөрчээ.
Тус салбарыг "Таван Богд" группын охин компани "Таван Богд Фүүдс" ХХК оруулж ирсэн юм. Тэгвэл тус рестораны талаарх таагүй мэдээллүүд сүүлийн үед ихээр гарах боллоо. Тухайлбал, "КFC"-ийн Хятад дахь салбар нь өттэй махыг үйлчлүүлэгчдэдээ өгсөн нь баримтаар ил болсон байсан. Тэгвэл саяхан Монголд дахь салбараасшавьжны төрлийн нэгэн амьтан гарч ирсэн талаар багагүй шуугисан. Харин өнөөдөр ”KFC”-ийн хүргэлтийн мопед автомашинтай мөргөлдсөн осол гарлаа. Одоогоор уг ослын нөхцөл шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ