Street view хүний эрхэнд ноцтойгоор халджээ

Гүүгл корпорацийн газрын зургийн үйлчилгээний нэг Стрийт Вьюд цээж нүцгэн зургийг нь гаргасан гэж Канадын шүүхэд гомдол мэдүүлсэн эмэгтэй заргаа авч чадсан байна. Гомдол хүлээн авсан Канадын шүүх Мариа Пиа Гриллогийн эрхэнд шууд халдсан гэж үзэн Гүүгл корпорацийг нөхөн төлбөр олгохыг шаарджээ. Одоогоос таван жилийн өмнө буюу 2009 онд Стрийт Вьюгээр амьдардаг гэрээ ажиглаж байсан Мариа өөрийнхөө цээж нүцгэн байхыг олж хараад цочролд орсон аж. Монтреалын төв сэтгүүлийн мэдээлж буйгаар Гүүглийн зүгээс гомдол гаргасан эмэгтэйн нүүр болон хөхний хэсгийг бүдэгрүүлж, царайг нь нуусан ч бусдын хувийн амьдралыг ил болгосон нь буруу гэж шүүх үзэв.

Мариа Пиа Грилло хамгийн анх 2011 онд Монтреалын шүүхэд хандаж, Стрийт Вью дээрх зургаас болж, бусдын элэг доог болсны хохиролын нөхөн төлбөр 50 мянган ам.доллар нэхсэн юм. Гүүглийн зүгээс анхандаа зургийг нь бүдэгрүүлж, алдаагаа засах санал тавьсан ч мөнгө төлөхөөс татгалзаж байлаа. Гэсэн ч гурван жил орчим үргэлжилсэн шүүх хурлын эцсийн дүнгээр Гүүгл хохирогчид 2500 долларын нөхөн олговор өгч шүүхийн зардал болох 175 долларыг төлөхөөр тогтсон байна.

Эх сурвалж: time.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин