Эр хүнийг хүндэлж, хайрлаж чадсан эмэгтэй аз жаргалтай амьдардаг

Ихэнх эрчүүд амьдралын бүхий л хүрээнд эрх мэдэлтэй байх төрөлхийн зөн совинтой байдаг. Эр хүнтэй харьцана гэдэг зүгээр нэг энгийн зүйл биш юм.


- Хэрэв та “Чи ямар ухаантай юм бэ?” гэж хэлбэл энэ магтаал нь эсрэгээрээ “Надаас илүү ухаантайг чинь хүлээн зөвшөөрч байна” гэсэн өнгө аясыг илэрхийлж орхидог. Иймд магтах үгээ бас бодож байж хэлэх хэрэгтэй.

-Хэрэв та огт санаандгүй байж байгаад мөрөөдпийн хүнтэйгээ учирсан бол хэт их сэтгэл хөөрөлд автагдахгүй байхыг хичээгээрэй. Учир нь хүн бодит байдлаас хэт тасрахаараа харалган болчихдог юм.

-Хайрлана гэдэг хардахын нэр биш гэдгийг сайтар ухаарах хэрэгтэй. Хэрэв бүсгүй та, “Чи үргэлж ажлаасаа оройтож ирэх юм” гэх мэт үгсийг байнга хэлдэг бол энэ мэт үглэж янших нь сүүлдээ эрэгтэй хүнийг залхааж улмаар зөрүүд занг нь хөдөлгөж орхидог юм шүү.

-Хамгийн гол нь хайртынхаа ажлын ачааллыг ойлгож, амьдралын төлөө хэдэн төгрөг олох гэж зүтгэж явааг нь ухамсарлаж хүндэтгэх хэрэгтэй.

-Эр хүний дотор эмээлтэй хазаартай морь багтдаг гэж ярьдаг. Гэвч ажил нь бүтэлгүйтэх, ойр дотны хэн нэгэн хүнд нь таагүй зүйл тохиолдох, стресст орсон үедээ дээрх яриа эсрэгээрээ хэрэгжих тохиолдол ч бий.

-Энэ үед нь түүнийг түшиж тулах, сэтгэлийн дэм өгч, халамж хайраа харамгүй өгөх хэрэгтэй байдаг. Эс бөгөөс таныг ч гэсэн сэтгэлдээ багтааж чадахгүйд хүрч мэдэх юм шүү.

-Халуун дотно үгээр хайртыгаа өглөө ажилдаа гарахад нь үдэж, орой ажлаасаа ирэхэд нь угтаж байгаарай.

-Таны сэтгэлээсээ хэлсэн хэдхэн үг чинь түүнд амьдрах урам зориг, эрч хүчийг өгч, эр хүний сэтгэл хөгжим мэт хөглөгдөж явдаг юм шүү.

-Эр хүнийг хүндэлж, хайрлаж чадсан эмэгтэй хүн л хамгийн аз жаргалтай амьдардаг жамтайг бүү мартаарай.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин